Хөрсний бохирдлоос үүдэж бага насны хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвчлөх тохиолдол өндөр байна

М.Төгөлдөр
2022/04/25

Хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь хөрсийг бохирдуулагч эх үүсвэр болдог. Жил бүрийн 5, 10 дугаар саруудад Улаанбаатар хотын эрчимтэй суурьшлын бүсэд хамаарах эдэлбэр газрын хөрсний тогтоосон 50 гаруй цэгээс дээж авч, шинжилгээ хийлгэж, хөрсний бохирдлын түвшинг тогтоодог.   

Хөрсний бохирдлын талаар мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар хөрсний нянгын бохирдол нийслэл хотын дүүргүүдэд жил ирэх тусам нэмэгдэж байна. Жишээ нь, Улаанбаатар хотын хөрснөөс авсан нийт дээжний 1 хувь нь нянгын бохирдолгүй, 88 хувь нь бохирдолтой гардаг. Үүнээс 53 хувь нь бага зэргийн, 24 хувь нь дунд зэргийн, 11 хувь нь их зэрэглэлийн нянгын бохирдолтой. Ялангуяа нийслэлд гэр хороолол, томоохон худалдааны төв, захууд, хур хогын цэг орчмын хөрсөнд нянгын бохирдол их байна. 

Өнгөрөгч онд нийслэлийн 9 дүүрэгт гэдэсний халдвараар өвчилсөн 1200 иргэнийг нянгын халдвартай ямар хамаарал холбоотойг судалж үзэхэд ихэвчлэн 0-4 хүртлэх насны хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвчилж байна. Үүнд хөрсний бохирдол хоёр хувиар нөлөөлж байна гэсэн дүн гарсан. 

Судалгааны дүнгээр гэр хорооллын хөрсний ариун цэврийн түвшин муу, иргэдийн дунд гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл өндөр байгааг харуулж байна. Бохирдлын эх үүсвэр нь нүхэн жорлон, ил бие засах, жорлонгийн бохир ус халих зэрэг явдал болж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18