​ Б.Энхбаяр: Хөнгөн галт тэрэгний төсөл зогсвол Улаанбаатар хот 2024 он гэхэд ТЭГ зогсоно

Л.Бямбажав
2022/04/22

УИХ-ын чуулганаар төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих” төслийг тодотголд тусгаагүй шалтгааныг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаас тодрууллаа. Тэрбээр “Төсвийн хэмнэлтийн тухай Монгол Улсын Ерөнхий сайдаас оруулж буй бодлогын зарчмыг дэмжиж байгаа. Төсвийн байнгын хорооны даргаас асууя. Нэгдүгээрт, Засгийн газраас өргөн барьсан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахтай холбоотой LRT төслийг тусгаагүй байна. Ерөнхий сайд өөрөө үүнийг зарлачихсан. Засгийн газраар хэлэлцчихсэн. БНХАУ-д Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийх үеэрээ Хятадын талтай ярилцаад, тохирчихсон. Мөн УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо энэ асуудлыг хэлэлцэн, дэмжсэн. Хэрвээ бид энэ төслийг зунаас эхлүүлбэл эхний ээлжийн шугам 2024 оны зун ашиглалтад орохоор төлөвлөж, цаг хугацааг нарийн шахаж байгаа төсөл. Төсөл хугацаа алдаад зогсвол Улаанбаатар хот 2024 он гэхэд ТЭГ зогсоно. Энэ асуудлыг цаг хугацааны хувьд хойш татаад байна шүү дээ. Уг төслийг яагаад төсвийн тодотголд оруулсангүй вэ?

Энэ асуултад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Хөнгөн галт тэргийг бид нэлээд сайн судалсан. Нийт хоёр тэрбум ам.доллароор, гурван үе шаттай хэрэгжих юм байна лээ. Тэгэхээр өрийн босго даваад явчихаар байна. Хэрвээ энэ төслийг хэлэлцээд эхэлбэл төсвийн тодотгол өөрөө хууль зөрчсөн тодотгол болчихно. Төсвийн тусгай шаардлагыг хангаагүй буюу өрийн босгыг давсан байхад оруулж ирсэн гэх асуудлаар хууль зөрчиж байгаа юм. Төсвийн байнгын хороон дээр төсөвтэй холбоотой багц хуулиудыг бүгдийг нь хамтад нь авч үздэг учраас энэ төслийг хэлэлцүүлэх боломжгүй байгаа. Хоёрдугаарт, гурван тэрбум төгрөг хэмнэх гээд  бөөн асуудал болж байж нөгөө талд 3.5 тэрбум ам.долларын баталгаа гаргах асуудал яригдаж байна. 3.5 тэрбум ам.долларын баталгаа бол 3.5 тэрбум ам.долларын зээл л гэсэн үг. Баталгаа бол зээлтэй адил нөхцөлөөр явагддаг. Улсын өрийн хэмжээ нэмэгдэж байна гэж ярьдаг мөртөө үүнтэй огт нийцэхээргүй болчихоод байгаа юм. Тиймээс уг төслийг хэлэлцүүлэх боломжгүй байсан. Ийм хэмжээний томоохон төслүүдийг Монгол Улс жил орчмын хугацаанд ярилцаж шийдэх ёстой” гэв.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18