"Сахал" Д.Эрдэнэбилэгийг хориод нэг ч хоноогүй байхад өрөө төлөхөө ХХБ мэдэгдлээ

Л.Бямбажав
3 цагийн өмнө

Хөгжлийн банканд 506 тэрбум төгрөгийн зээлтэй Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байсан юм. Харин прокурор түүнийг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдан хорих саналыг шүүхэд гаргасны дагуу  өчигдөр /2022.04.21/  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хэлэлцээд, түүнд  нэг сар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргаcан билээ. 

Тэгвэл өнөөдөр /2022.04.22/ Худалдаа хөгжлийн банкнаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг хүргүүлжээ. Тодруулбал, уг саналдаа Хөгжлийн банкан дээр үүсээд байгаа 192.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулахаа мэдэгджээ. 

Өөрөөр хэлбэл тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг хоригдоод нэг хононгуут нь өрөө төлж барагдуулахаа мэдэгдсэн нь өнгөрсөн хугацаад Хөгжлийн банкны өрийг төлөх санхүүгийн боломжгүйдээ бус төлж барагдуулах сонирхолгүй байсныг илтгэж байна. 

Худалдаа хөгжлийн банкнаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг хүргүүлсэн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрхэм Танд энэ өдрийн мэндийг хүргэхийг ялдамд цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилтод нь амжилт хүсээд, манай банк уг бодлогыг хэрэгжүүлэхэд бүрэн дэмжиж ажиллахаа үүгээр илэрхийлж байна.

Тус банкны харилцагч “Кью Эс Си” ХХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төслийг манай банк анхнаас нь дэмжин санхүүжилтийг олгож, төслийн үндсэн зээлдүүлэгчээр ажиллаж ирсэн билээ.
Харилцагчийн зүгээс Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны 4-р сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсантай холбогдуулан тус компани болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд орсон тухай мэдээллийг банканд ирүүлсэн бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан тус банкнаас авсан зээлийн төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар уулзахад Монгол Улсын Хөгжлийн банкан дээр үүсээд байгаа 192.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулах асуудал дээр манай банкны дэмжлэгийг хүсэж, тус банк болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтарч ажиллах саналыг ирүүллээ.

Манай банк дээрх төслийн бүтээн байгуулалтын ажилд санхүүгийн үйлчилгээ үзүүлсний хувьд төслийг санхүүжүүлэгч нараас зээлсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн цаашдын хэвийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих, санхүүжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзэж, банк дотроо ажлын хэсэг байгуулаад байна.

Иймд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар ахлуулсан, манай банк болон компанийн төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулж, дээрх асуудлуудыг шийдвэрлэх саналыг хүлээн авч, зөвшөөрөл олгож өгөхийг хичээнгүйлэн хүсье" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18