Нийслэлд 38,500 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй

Л.Бямбажав
9 цагийн өмнө

Улаанбаатар хотын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын насны 145 мянган хүүхэд амьдардгаас 73 хувь нь цэцэрлэгт хамрагдсан. Үлдсэн 38,500 хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүйг байнгын хорооны хуралдааны үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тодотголоо. 

Ялангуяа нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах  шаардлагатай өндөр ачаалалтай байгаа 57 байршил байдаг. Төрийн өмчийн цэцэрлэггүй 17 хороон  дээр 61 мянган хүүхэд амьдарч байгаагийн 28000 гаруй нь төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгт хамрагдсан бөгөөд 33500 хүүхэд  харьяаллын дагуу төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн тооцоо гарчээ. Энэ удаагийн төсвийн хэмнэлтээс гаргаж байгаа 100 тэрбум төгрөгийг нэн тэргүүнд Улаанбаатар хотын 57 байршилд хоёр хүүхийн нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгааг нөхөхөд онцгойлон анхаарч ажиллана гэдгийг мөн тэрбээр тодотгов. 

    Мөн энэ хүрээнд шинээр цэцэрлэг барихгүй, одоо байгаа цэцэрлэгийн өргөтгөл, 2022 онд улсын төсвийн санхүүжилтээр баригдаад дуусах гэж байгаа цэцэрлэгийн барилгыг эрчимжүүлэх, хувийн өмчийн цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлэх, байгууллагын цэцэрлэгийн урсгал болон хувьсах зардлаар нь дэмжихэд чиглэж ажиллах аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18