ЭМ-ийн сайд С.Энхболд Өвөрхангай аймагт ажиллалаа

Л.Бямбажав
9 цагийн өмнө

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 14 дэх аймагтаа буюу Өвөрхангайд өнөөдөр ажиллаж, Эрүүл мэндийг дэмжих төвийн нээлтэд оролцлоо.

Улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулж, орчин үеийн хүчин чадал бүхий томоохон төхөөрөмжүүдийг суурилуулснаар ард иргэдийг эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд бүрэн хамрагдах боломжийг бүрдүүлж байна.

Мөн 200 сая төгрөгийн өртөг бүхий бөөр, шээсний доод замын дурангийн мэс заслын иж бүрэн багажийг суурилууллаа.

“Эрүүл мэндийг дэмжих төвийг бүх аймгийн эмнэлэгт байгуулахаас одоогоор 14 аймагт нээж, үйл ажиллагаагаа жигдрүүлээд байна. Ингэснээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой. Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамрагдсанаар манай улсын нийт өвчлөл таван жилийн дараа 10-15 хувь, 10 жилийн дараа 30 орчим хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоололтой байгаа. Бөөр, шээсний доод замын дурангийн мэс засал хийх боломжийг 15 аймагт олгож, иж бүрэн төхөөрөмжөөр хангаж байгаа” хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Ирэх сарын 1-нээс нийт хүн амыг эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ. Энэ хүрээнд зургаан насны багцад 23 төрлийн шинжилгээг хийхээр төлөвлөж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Өвөрхангайд ажиллах үеэрээ БОЭТ-д нэвтрүүлсэн тоног төхөөрөмжийн байдалтай танилцан тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтын талаар аймгийн Засаг дарга, ЭМГ болон БОЭТ-ийн удирдлагатай санал солилцлоо. Өвөрхангай аймгийн БОЭТ-д Ангиографи буюу судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төхөөрөмж, Томографийн аппарат, Маммографын аппарат зэрэг улсад ховор томоохон төхөөрөмжүүдийг ажиллуулж байна.

2021 онд эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 230 тэрбум төгрөгийн тодотголыг хийсэн бөгөөд үүнээс 110 тэрбум төгрөгийг зөвхөн үзлэг оношилгоонд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан. Үүний үр дүнд хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг чадавхжуулахад онцгой анхаарч байгаа аж.

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарт 2021 онд улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, зээл тусламжийн хүрээнд нийт 8.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2022 онд улсын төсвийн 17.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ.

Түүнчлэн сайдын зүгээс салбарынхантайгаа уулзалт хийж, шинэ бодлого, зорилт түүний үр дүн, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Мөн эмч, сувилагчдын зүгээс санал хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалтайн улмаас тусламж, үйлчилгээний хүртээмж бага байдаг, мэргэжлийнхээ дагуу сурч хөгжиж, зэрэг дэв нэмэх боломж хязгаарлагдмал байдгийг хэлж байв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18