ТӨСВИЙН ТОДОТГОЛ: Төрийн үйлчилгээний ​ажилчдын цалин ИНГЭЖ НЭМЭГДЭНЭ

Л.Бямбажав
11 цагийн өмнө

2022 оны төсвийн тодотголд Төрийн үйлчилгээний ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд 30.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. 

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Төрийн үйлчилгээний бага албан тушаалын ажиллагсад буюу ТҮ1-ТҮЗ  дахь шатлалаар цалинждаг  цэцэрлэгийн үйлчлэгч, манаач, тогоочийг гэрээт ажилтан болгосон нь нийгэмд шүүмжлэл дагуулж байсан юм. Тэгвэл төсвийн тодотголоор  ТҮ 1-3-ынхныг хувийн хэвшилд шилжүүлэхээ больж, цалинг нь шат дараатай нэмэхээр боллоо.

Тодруулбал,  2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьсах зардлыг аймаг, нийслэлийн төсөвт суулгасныг буцааж улсын төсвөөс олгодог байх шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.

Төрийн үйлчилгээний  44 мянга орчим ажилчин бий. Тэдний цалин дараах байдлаар нэмэгдэнэ. 

  •  ТҮ1-р шатлалын 13 мянган ажилчны цалин 11 хувиар цалин нь нэмэгдэнэ
  • ТҮ2-р шатлалын 8200 ажилчны цалин 10 орчим  хувиар
  • ТҮ3-р шатлалын 6000 ажилчны цалин 10 хувиар
  • ТҮ4-р шатлалын 5000 ажилчны цалин 5 хувиар

Харин ТҮ5-р шатлалын 11 мянган ажилчны цалинд өөрчлөлт орохгүй юм байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18