Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан 221 тоосгон гаражийг буулгаж байна

М.Төгөлдөр
Өчигдөр

"Газрын зөрчил арилгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгах ажил үргэлжилж байна.

Өнөөдөр 4 дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар эзэмшиж байсан нийт 221 тоосгон гараашийг буулгах ажлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хийж байна. Тухайлбал: Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 71 дүгээр байрны урд талд байрлах 51 ширхэг, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22 дугаар сургуулийн урд Ганьт хорооллын ард талд байрлах 30 ширхэг гарааш, Сүхбаатар дүүргийн 10-р хорооны байрны урд талд нийтийн эзэмшлийн зам, талбай дээр зөвшөөрөлгүй барьсан 20 ширхэг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн урд талд 24 ширхэг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Орос 14 сургуулийн хойд талын хөл бөмбөгийн талбайн баруун болон хойд талын 66 ширхэг гэх мэт нийт 211 зөвшөөрөлгүй баригдсан гараашийг буулган, газрын зөрчил арилгах ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Энэ жилийн хувьд нийт 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөөд байна. Тухайн орчинд оршин суугчид, иргэд энэхүү ажилд талархалтай хандаж байгаа бөгөөд гараашаа буулгуулж байгаа иргэд ч дэмжлэг үзүүлэн, хурдан шуурхай чөлөөлж өгч байгаа. Чөлөөлсөн талбайд тухайн орчинд оршин сууж буй иргэдээс санал авч, авто зогсоол, ногоон байгууламж барих зэрэг тохижилтын ажлуудыг хийх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18