ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ: Байгууллагын төсвөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно

Л.Бямбажав
2022/04/21

2022 оны төсвийн тодотголын хуулийг дагалдаж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хамтад нь оруулж ирсэн. 

Энэхүү хуулийн төсөлд тусгагдсан онцлох заалтуудыг хүргэе. 

ДЭД,ОРЛОГЧ ДАРГА

-Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох,

-Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох,

-Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглох,

-Энэ хуульд заасныг зөрчиж дэд дарга, орлогч, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ

-Улсын их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд орлогч дарга, яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагын дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин хориглоно.

-Аймаг, НИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга сум, дүүргийн Засаг даргаас бусад этгээдэд албан тушаалын суудлын жижиг автомашин унахыг хориглоно

-Орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн ААН эсвэл төрийн болон орон нутгийн өмчийн авто тээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно

-Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх, төрлийн авто тээврийн хэрэгсэлд бусад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ.

АЛБАН ТАСАЛГАА

-Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болсон болохыг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдолд захиргааны зориулалтаар барилга шинээр барихыг хориглоно.

-Төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар батална.

ДҮРЭМТ ХУВЦАС

-Цэргийн албан хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалын улсын байцаагчаас бусад-албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглоно

-Эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудын хуульд заасан тусгай хувцас хамаарахгүй.

АЛБАН ТОМИЛОЛТ

-Засгийн газарт харьяалагдах төсвийн ерөнхийлөгч захирагч болон түүнтэй адилтгах, түүнээс дээш албан тушаалтнаас бусад этгээд агаарын тээврийн хэрэгслээр албан ажлаар зорчихдоо энгийн зэрэглэлийн суудлаар зорчино.

-Нэн тэргүүнд үндэсний агаарын тээвэрлэгчийн сонгон үйлчлүүлнэ

-Үндэсний болон дипломат ёслолоос бусад үед албан томилолтоор ажиллах хугацаанд албан хаагч, ажилтанд зориулж, бэлэг дурсгалын эд зүйлс өгөх, угтах, үдэх арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулахыг хориглоно

-Албан томилолтын хугацаанд удирдамж төлөвлөгөөнд тусгагдаагүй газраар зорчиж, аялал жуулчлал хийхийг хориглоно

ЦАЛИН ХӨЛС, НЭМЭГДЭЛ

-Төсвийн байгууллагын албан хаагчид хууль тогтоомжид зааснаас өөрөөр үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглоно.

-Үйл ажиллагааны чиглэл, ашигт ажиллагааны түвшнийг харгалзан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, бусад албан хаагчид олгох цалин хөлсний нийтлэг жишгийг төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд ЗГ, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтооно.

-Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй

-Хуульд албан тушаалын үндсэн цалингийн доод хэмжээг заасан бол нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг албан тушаалын үндсэн цалингийн доод хэмжээнээс тооцно.

БУСАД ХАНГАМЖ

-Гар утасны төлбөр

-Албаны бус автотээврийн хэрэгслийн шатахууны төлбөр

-Ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт эсвэл эхнэр болон нөхрийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардал

-Хэвлэлийн захиалгын төлбөр 

зэргийг санхүүжүүлж, зарцуулахыг хориглоно 

-Байгууллагын төсвөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно

-Нөөцлөх шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөхгүй байх. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 3 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 4 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 5 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 6 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 6 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 8 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 8 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 9 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 9 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 10 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 11 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 2026/03/28