Л.Оюун-Эрдэнэ: Д.Эрдэнэбилэг төрийн өмчүүдийг хууль бусаар авсандаа л гомдохгүй юм бол өөрөөр гомдох эрхтэй хүн биш

Л.Бямбажав
2022/04/20

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг өчигдөр “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож, үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэх үеэрээ "Төрд гомдож байна” хэмээн ярьсан.

 Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уг асуудлыг хөндөж, тэрбээр "Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар Засгийн газартай хэлэлцээ хийж буй тухай ярьсан. Үүнд Засгийн газар тайлбар өгөөч" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Д.Эрдэнэбилэг төрд гомдож байна гэдэг асуулт болон хариулт миний бодлоор ямар ч логикгүй. Яагаад гэвэл Д.Эрдэнэбилэг өөрөө төр байсан. Д.Эрдэнэбилэг өөрийн шүүгчтэй, шулуухан хэлэхэд Д.Эрдэнэбилэг тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Хөгжлийн банкны бүх удирдлагыг томилсон байсан.

 ХХБ, Эрдэнэт, Монросцветмет нэгдэл, Дархан, Хөтөл, Бор-Өндөр, Багануурыг хууль бусаар авсандаа л гомддог юм биш бол өөрөөр гомдох эрхтэй хүн биш.

 Олон нийтэд юу болсон талаар нарийвчилсан мэдээлэл байхгүй л дээ. УИХ-ын гишүүдэд ч хангалттай мэдээлэл байдаггүй байх. 2016 оны сонгуулиас өмнө Монголбанк 160 тэрбум төгрөг, Хөгжлийн банк 36 тэрбум ам.доллар, Д.Эрдэнэбатын удирдаж байсан Аж үйлдвэрийн яамнаас 90.3 сая ам.долларыг ХХБ болон Кью Эс Си гэсэн схемээр дамжуулан Ц.Пүрэвтүвшингийн Ривер стоун компани руу 70 сая ам.долларыг зургадугаар сарын 14-ны өдөр мөн Сингапур улс руу шилжсэн компани руу 65-68 орчим сая ам.доллар, Юнайтед энержи системс компани руу 60-65 сая ам.доллар гаргасан. Нэг шөнийн дотор 70, 68, 68 гэсэн харьцаатай гүйлгээгээр “Монголиан коппер корпорейшн”-д төвлөрүүлсэн ийм л асуудал. Энэ банкны мөнгө биш, энэ төрийн мөнгө. 

Эрдэнэтийн 49 хувь бол УИХ-аар оруулаад Засгийн газар авах ёстой байсан хэлэлцээр. Би өчигдөр харсан, олон оролцогч байгаа гэж хэлж байна лээ. Үнэн, олон оролцогч байгаа. Бүх хууль хяналтын байгууллага, шүүгчид байсан. Тагнуулын Ерөнхий газрын дарга үүнийг удирдан зохион байгуулсан. Маш хүчтэй систем. Засгийн газар чөлөөт бизнес, эрхзүйн төр, хуулийн засаглалын төлөө зогсож байна. Жам ёсны олон бизнесменүүд илүү тэгш эрхтэй бизнес хийхийн төлөө дахиж ийм систем Монгол Улсад хэзээ ч бүү бүрэлдэн тогтоосой гэж хүсэж байна.

УИХ-аас хэлцэл хийх тогтоол гарсан. Бид хэлцэл хийх гэж зөндөө оролдсон. Засгийн газар ойлгохыг хангалттай хичээсэн. Олон хувилбараар ярилцсан. Хоёр тал өөр байр суурьтай байгаа учраас шүүхээр шийдэгдэхээс өөр гарцгүй байх.

Хөгжлийн Банктай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлж байна билээ. Уг нь бол зээл авсан бол төлөх ёстой.  Огт төлөгдөхгүй байгаа зээлийг төр яах вэ. Олон нийт үүнийг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. Төрийн дээр төр байдаг. Шүүхээс, төрөөс дээгүүр, гүйцэтгэх засаглалаас дээгүүр бүгдийг мөнгөний нэг схем, удирдаачийн дохиураар явж, 30-45 хоногийн дотор төрийн бүх системийг удирдаж чадсаныхаа төлөө гомдохгүй юм бол ийм бизнесмен гэж байдаг юм уу, дэлхий дээр. Бүх зүйл цаасан дээр үнэн зөвөөрөө үлдэж байгаа. Ерөнхий сайдын хувьд янз бүрийн юм ярихад хэцүү болчихдог юм байна. Хоёр намыг давхар удирдаж байсан хүн" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18