А.Ариунзаяа: НДШ-ийн 50 хувийн буцаан олголтыг зөвхөн 1 сая төгрөгөөс доош цалинтай төр, хувийн бүх ажилчин авна

Л.Бямбажав
2022/04/20

Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, болон бусад дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Энэ хүрээнд, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төсөл батлагдах юм. Уг хуулийн төсөлд, Шимтгэл төлөлтийн 50 хувийг буцаан олгоход ямар нэгэн байдлаар байгууллагаар нь хязгаарлах бус харин цалингийн хэмжээгээр нь хязгаарлахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, 1 сая төгрөг ба түүнээс доош цалин орлогоор НДШ төлж байгаа иргэдийн НДШ төлөлтийн 50 хувийг дараа сард нь буцаан олгохоор хуулийн төсөл өргөн барисан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлэв. Нэг сая төгрөгөөс доош цалин орлоготой иргэд эхлээд НДШ-ээ цаг тухайд нь төлнө. Төлсөн хэмжээнээс нь хамаарч дараа сард нь 50 хувийн буцаан олголт хийгдэх байдлаар явах аж.  Харин  нэг сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүс хамрагдахгүй. Хууль хэрэгжсэнээр, Албан журмын нийгмийн даатгал төлөгч 715 мянган хүн, сайн дурын даатгуулагч 147 мянган хүн хамрагдах аж.  Улсын төсвөөс нийт 172 тэрбум төгрөг буюу 2022 оны төсөвт 150 тэрбум төгрөг, 2023 оны төсөвт 21 тэрбум төгрөгийг суулгаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18