ЗГ: Эрчим хүчний төлбөрийг 28 хувиар нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ

Л.Бямбажав
2022/04/20

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар 22 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний хэлэлцэх есөн асуудал, танилцуулах 11, нууц нэг асуудал байна. 

Хуралдааны эхэнд 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээс гадна эрчим хүчний үнэ, тариф, цаашид авах арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулахаар төлөвлөжээ. Тодруулбал,  эрчим хүчний салбар өнөөгийн тарифаар хэвийн үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн боломжгүйд хүрсэн тул эрчим хүчний төлбөрийг 28 хувиар нэмэгдүүлэхээр болжээ.  2019 оноос хойш эрчим хүчний үнэ тарифийг нэмээгүй бөгөөд цар тахлын үед айл өрх болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг төрөөс хариуцаж тус  хөнгөлөлтөд давхардсан тоогоор нийтдээ 980 мянган хэрэглэгч хамрагдсан байна. Мөн уг хөнгөлөлтийг он дуустал зөвхөн айл өрхүүдийн хүрээнд үргэлжлүүлж одоогоор 1,107.2 мянган хэрэглэгчийн  868.5 тэрбум төгрөгийн төлбөрийг  Засгийн газраас хариуцаж буй. 

Энэ хэрээр эрчим хүчний салбарын алдагдал улам өсч байгаа учраас цахилгааны үнийг нэмэхээс өөр гарцгүйд хүрсэн талаар салбарын сайд нь өмнө мэдээлсэн. 2019 онд 78 тэрбум төгрөг,  2020 онд 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Эх үүсвэргүй их хэмжээний өглөг, авлага өссөөр л байгаагаас гадна станцуудын насжилт дууссан, техник төхөөрөмжөө шинэчлэх, их засвар хийх зэрэг шаардлага тулгарсан учраас одоо байгаа цахилгаан дулааны хэрэглэгчийн үнийг дор хаяж 28 хувиар нэмэх шаардлагатай гэсэн тооцоолол гарсан байна. Ойролцоогоор цахилгааны төлбөрт  сард 40 мянган төгрөг төлдөг айл өрх нэмж 9 мянган төгрөг нэмж төлнө гэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18