Биокомбинат: Туул гол бохироор урсаж, малчдын мал лаганд шигдэж үхдэг

Н.Мижидмаа
2022/04/20

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо "Биокомбинат"-д Туул гол Нийслэлчүүдийн бохироор урсаж байна.Манай редакцид тус газар оршин суугч иргэн Ганзориг хандлаа. 

-Сайн байна уу, бохироор урсаж байгаа нөхцөл байдал хэр удаж байгаа вэ?

-20 гаруй жил болж байна. Шийдэж өгөх хүн үнэхээр алга. Мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй юм шиг л төрийн байгууллагынхан чимээгүй суудаг.  Захын хороо болоод ч тэр үү хаягдсан, орхигдсон газар л байна.

-Асуудлыг шийдүүлэх талаар дүүрэг, хороондоо хандаж үзсэн үү?

-Хорооны Засаг дарга удирдлагуудад хэлэхээр төсөвт суусан янзална л гэдэг. Гэвч шийдэгдээгүй л байна. Туул голоор урсаж байгаа бохир нь энд байдаг Харз гол руу хальж урсах гээд орон нутгийн иргэд нь өөрсдөө далан босгож хамгаалж байна. Хурдан шийдээд өгөөч гэхээр төсөвт суулгах гээд хөрөнгө, мөнгө, санхүү гээд зовлон тоочоод явдаг. Ямар ч шийдтэй өнөөдрийг хүртэл хариу байхгүй.

-Биокомбинатад мал малладаг иргэдэд яаж нөлөөлж байна? 

-Энэ 12 дугаар хороонд нийт 6000 гаруй иргэн бий. Мал малладаг иргэд ч их байдаг. Нутгийн малчдад тулгарч байгаа бодит хохирол нь лаганд нь мал, хуй зоогдож үхдэг. Бас урагт нөлөөлнө шүү дээ. Малын төл гажигтай гардаг гээд энэ хавийн малчид хэлдэг юм.


Та бүхэн далан босгохдоо техникээ яаж зохицуулж байгаа вэ?

-Нутгийн иргэд хувийнхаа техниктэй ирээд сэтгэлээрээ тусалж байна. 40 гаруй хүмүүс нийлээд далангаа барьж байгаа. Бас манай нутгийн зарим хүмүүс хандив өгөөд нөгөөхөөр нь бензин тосоо хийж байна. Ядахдаа энэ муухай бохироос Харз голоо хамгаалах хэрэгтэй. Бид 400 метр урт, таван метр өргөн даланг барьж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгасан уу?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. 

Бид уг асуудлаар НМХГ-ын Байгаль орчны албанаас тодруулахад "Яг энэ асуудлаар манайд гомдол ирээгүй, гомдол дуудлагын дагуу шалгах боломжтой" гэв.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18