УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Хөгжлийн банкны асуудлаар шалгуулахад бэлэн гэв

Л.Бямбажав
2022/04/19

Хөгжлийн банкны  1.7 их наяд төгрөгийн зээлийн багц чанаргүй зээлийн ангилалд орсон. Үүнээс 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар нийт 159,389,484,088 /Нэг зуун тавин есөн тэрбум гурван зуун наян есөн сая дөрвөн зуун наян дөрвөн мянга наян найм/ төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлт хийгджээ. 

Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 28,156,373,362 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 62,319,000,692 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 35,760,039,067 төгрөг тус тус төлөгдөөд байна.

Хөгжлийн банкнаас зээл авч зээлээ цаг хугацаандаа төлөөгүй ААН-үүдийн ард улстөрчдийн хамаарал бүхий компаниуд байгаа нь нотлогдсон. Түүнчлэн ирэх оны сүүлээр төлөх "Самурай" бонд мөн  500 саяын бондын төлбөр гээд нийтдээ 800 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банк төлөх учиртай. Тиймээс тус банкны чанаргүй зээлийг даруй төлүүлэх нь хамгийн чухал байгаа юм. 

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал гэнэт үүсчихээгүй нь ойлгомжтой. Сар бүр зээлийн эргэн төлөлтийг хянаж, зохих ёсны арга хэмжээнүүдийг авч ажиллах нь ямар ч  банкны өдөр тутмын ажлын нэг хэсэг нь. Гэтэл Хөгжлийн банкны нийт зээлийн талаас дээш хувь нь чанаргүйд хүрч, банкны үйл ажиллагаа доголдох хэмжээнд оччихоод байхад хариуцсан байгууллага, Засгийн газрын албан тушаалтнууд нь зохих ёстой арга хэмжээг аваагүй дуугүй өнгөрсөнд мөн хариуцлага яригдах ёстой. 


Учир нь Хөгжлийн банкны тухай хуульд дээр заасанчлан Хөгжлийн банкны санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр дамжуулан Засгийн газарт хүргэх. Мөн "Хөгжлийн банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам, активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг харгалзан Монголбанк батална" гэж хуульчилжээ. 

2017 онын аравдугаар сарын 20-ны өдрөөс хойш  2021 оны нэгдүгээр сарын 28 хүртэл  Сангийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мөн тухайн хугацаанд дэд сайдаар ажиллаж байсан Х.Булгантуяа нар яагаад Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудад арга хэмжээ аваагүй явцгаав гэдэгт хариуцлага хөндөгдөх учиртай. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Тэрбээр энэ тухай "Шалгуулъя, шалгуулъя, ямар ч асуудалгүй. Өмчлөгчийн хувьд асуудал ярих гэж байгаа бол эхлээд Хөгжлийн банк, ЗГХЭГ-ын дарга нар шалгуулах нь зөв. 2020 оны дөрөвдүгээр сараас хойших асуудлаар бид хоёр шалгуулъя. Хяналт шалгалтаар бол Монголбанк шалгуулна биз" гэжээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 1 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 1 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 2 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 2 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 3 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 4 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28