Хөгжлийн банк дараах ажлын байранд урьж байна

Н.Мижидмаа
54 минутын өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно. 

            Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны дараах ажлын байрын сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:

  • Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн хэлтсийн захирал;
  • Төслийн санхүүжилтийн судалгааны хэлтсийн захирал;
  • Төслийн санхүүжилтийн хөгжүүлэлтийн хэлтсийн захирал;
  • Тайлан, бүртгэлийн хэлтсийн захирал
  1. Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн хэлтсийн захирал:

Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны харилцагч, зээлдэгчдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн экспорт, импорт, худалдааны санхүүжилт болон зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх, санхүүжилт, зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах үүднээс судалгаа шинжилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийх ажлыг зохион байгуулах, боловсруулалтыг хянах, чиглүүлэх; Хэлтсийн санхүүжилт, зээлийн тайлан мэдээ, санхүүжилт, зээлийн багцын чанарын хяналтыг эцэслэн хэрэгжүүлэх, хэлтсийн үйл ажиллагааг шууд удирдан зохион байгуулах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Банк санхүү, бизнесийн удирдлага, эдийн засагч, нягтлан бодогччиглэлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Банк санхүүгийн байгууллагад мэргэжлээрээ 5-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай, үүнээс 3-аас дээш жил удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай;
  • Зээл, эрсдэл, гадаад худалдааны санхүүжилт чиглэлээр мэргэшсэн;
  • Төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан боловсруулах, дүгнэх, хэлэлцүүлэх өндөр ур чадвартай;
  • Зээлийн шинжилгээ судалгаа хийх, Банкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар онолын болон практикийн өндөр түвшний мэдлэгтэй;
  • Зээлийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагыг тус тус тавьж байна. 
  1. Төслийн санхүүжилтийн судалгааны хэлтсийн захирал:

Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны харилцагч, төсөл санаачлагч, зээлдэгчдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн төслийн санхүүжилт болон Банкны зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх, төслийн санхүүжилтийн болон зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах үүднээс судалгаа шинжилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийх, боловсруулалтыг хянах, олгосон төслийн санхүүжилт болон зээлийн багцын чанарын хяналтыг эцэслэн хэрэгжүүлэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Банк санхүү, бизнесийн удирдлага, эдийн засагч, нягтлан бодогччиглэлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Банк санхүүгийн байгууллагад мэргэжлээрээ 5-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай, үүнээс 3-аас дээш жил удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай;
  • Төслийн санхүүжилт, зээл, эрсдэлийн чиглэлээр мэргэшсэн;
  • Төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан боловсруулах, дүгнэх, хэлэлцүүлэх өндөр ур чадвартай;
  • Зээлийн шинжилгээ судалгаа хийх, Банкны төслийн санхүүжилт, зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар онолын болон практикийн өндөр түвшний мэдлэгтэй;
  • Зээлийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагыг тус тус тавьж байна. 
  1. Төслийн санхүүжилтийн хөгжүүлэлтийн хэлтсийн захирал:

Гүйцэтгэх чиг үүрэг: Төслийн санхүүжилт хийх эдийн засгийн чиглэл, салбар, төсөл хөтөлбөр тодорхойлох, тодорхойлсны үндсэн дээр Банкны хэмжээнд төслийн санхүүжилтийг хөгжүүлэх, үүнтэй холбоотой Банкны дотоодод мөрдөх бодлого журам боловсруулах, санаачлах, бэлтгэх, шинэчлэх, чиглүүлэх, төслийн санхүүжилтийн талаарх олон улсад бий болж буй шинэ ойлголт, стандарт, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Банк санхүү, бизнесийн удирдлага, эдийн засагч, нягтлан бодогч чиглэлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Банк санхүүгийн байгууллагад мэргэжлээрээ 5-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай, үүнээс 3-аас дээш жил удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай;
  • Төслийн санхүүжилт, зээлийн чиглэлээр мэргэшсэн;
  • Төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан боловсруулах, дүгнэх, хэлэлцүүлэх өндөр ур чадвартай;
  • Зээлийн шинжилгээ судалгаа хийх, Банкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар онолын болон практикийн өндөр түвшний мэдлэгтэй;
  • Зээлийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагыг тус тус тавьж байна. 
  1. Тайлан, бүртгэлийн хэлтсийн захирал:

Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлох, санхүүгийн тайлан, мэдээг хянаж, тайлагнах; Санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийлгэх үйл ажиллагааг зохион байгуулах, шалгалтын үр дүнд гарсан санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, тайлагнах ажлыг зохион байгуулах; Банкны үйл ажиллагааны зардал, үндсэн хөрөнгө худалдан авах жилийн төсвийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэл, банк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр дээд боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Банк санхүүгийн байгууллагад мэргэжлээрээ 5-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай, үүнээс 3-аас дээш жил удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай;
  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн болон татвар, тайлагналын чиглэлээр мэргэшсэн;
  • СТОУС-ын талаар онолын болон практикийн бүрэн мэдлэгтэй;
  • Мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй;
  • Тайлан, мэдээ боловсруулах, хянах, дүн шинжилгээ хийх, санхүүгийн чиглэлийн алдаа дутагдлыг илрүүлэх чадвартай;
  • Тооцоо судалгаанд үндэслэн төлөвлөх, мэдээлэл цуглуулах, дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах чадвартай; 
  • Банкны нягтлан бодох бүртгэлийн систем, программ дээр бүрэн ажиллах чадвартай;
  • Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар онолын болон практикийн мэдлэгтэй;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагыг тус тус тавьж байна. 

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет болон CV;
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
  • Иргэний үнэмлэх /хуулбар/; 
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/;
  • Тайлан, бүртгэлийн хэлтсийн захирлын албан тушаалд ажилд горилогч бол Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана. 

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.

Анкет, материалыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.

Манай хаяг:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар

Холбоо барих:      [email protected]

Утас:               (976)-11-7013-0516 /528/                                 

Факс:              (976)-11-7013-0602


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ой, хээрийн түймэр өнгөрсөн оноос 31 хувиар нэмэгджээ 1 цагийн өмнө
МАН-ын бүлгийн хуралдааныг хаалттай горимд шилжүүлжээ 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй 1 цагийн өмнө
О.Алтангэрэл: Ерөнхий сайдын асуудал шалгагдаад нотлогдвол хариуцлага тооцох боломжтой 1 цагийн өмнө
С.Ганбаатар: Нийтийн албан тушаалд ажиллаж буй хүний хүүхдүүд улсын сургууль, цэцэрлэгт явах ёстой 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүний гэр бүл, үр хүүхдээр улстөр хийх хамгийн адгийн үйлдэл шүү 3 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 4 цагийн өмнө
Халдварт саа өвчний эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой 4 цагийн өмнө
Уулчин Б.Батхишиг, А.Баттогтох нар Эверестийн оргилд амжилттай авирлаа 4 цагийн өмнө
“Эрүүл мэнд - Хүртээмж - Чанар” хандивын аянг хэрэгжүүлж эхэллээ 5 цагийн өмнө
Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцууллаа 5 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 5 цагийн өмнө
Тэргүүн шадар сайд, Лу.Гантөмөрт шаардлага хүргүүлнэ 6 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан, бороо оройхгүй 7 цагийн өмнө
Ховд аймагт барилгын өргөгч тасарч дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! Өчигдөр
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо    Өчигдөр
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзжээ Өчигдөр
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 2200 боллоо Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 44 байршилд нөөцийн мах худалдаалж байна Өчигдөр