​Н.Оюунбат “Ханжоу-2022” Азийн паралимпын IV наадмын зохион байгуулах хорооны гишүүнээр томилогджээ

Н.Мижидмаа
2022/04/19

 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон Азийн Паралимпын Хорооны XXVII дахь чуулганы үеэр “Ханжоу-2022” Азийн паралимпын наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоор тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүдийг Наадмын зохион байгуулах хороонд томилох шийдвэрийг гаргажээ. Азийн паралимпын наадмын зохион байгуулах хороонд манай улсаас Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Насанбатын Оюунбат томилогдсон байна. Ингэснээр тэрээр энэхүү нэр хүндтэй наадмыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулах анхны монгол хүн болох юм.  Н.Оюунбат нь БНХАУ-ын Бээжин хотын Спортын их сургуульд боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан юм. Орос, англи, хятад хэлтэй. Түүний ажил эрхэлсэн байдлыг товч танилцуулбал,  БСШУЯ-ны дэргэдэх Европын сургалтын төвд төслийн зохицуулагч, ЮНЕСКО-ийн БНХАУ-ын Бээжин хот дахь салбарын төв, Азийн спортын менежментийн холбооны тэргүүлэгч гишүүн, Азийн спортын менежментийн холбооны ерөнхийлөгч, Дэлхийн спортын менежментийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Азийн паралимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, “Эмэгтэйчүүд ба спорт” комиссын даргаар 2019 оноос сонгогдон ажиллаж байна. Азийн Паралимпын Хороо нь 44 орныг эгнээндээ багтаасан бөгөөд тус хороо нь 14 удирдах зөвлөлийн гишүүнчлэлтэй  юм. Олон Улсын Паралимпын Хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Эмэгтэйчүүд ба спорт” хорооны Ази тивийг төлөөлсөн гишүүн, “Токио-2009” Азийн хүүхдийн паралимпийн наадам, “Ванкувер-2010” Өвлийн паралимпын наадам, “Гуанжоу-2010” Азийн паралимпын наадам, Тэргэнцэртэй тамирчдын 2011 оны Дэлхийн наадам, ОХУ-ын Саха улсад болсон “Азийн хүүхдийн V наадам, “Лондон-2012” зуны паралимпын наадамп Монгол Улсын багийн ахлагчаар ажиллаж байв. Түүнийг Үндэсний шигшээ багийн албаны даргаар 2008 онд ажиллаж байх хугацаанд Монгол Улс анхны олимпын алтан медальтнуудаа өлгийдөн авсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18