"Айргийн өргөө" барих төсвийг танасанд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ихэд уурсжээ

Л.Бямбажав
2022/04/19

2020 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн Г.Занданшатарын парламентын гишүүд дундаас хамгийн их хэл аманд өртөж, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдаж болзошгүй нөхцөл хангасан гишүүн бол Ц.Анандбазар.  Тодруулбал, Нийслэлийн прокурорын газар өнгөрсөн оны аравдугаар сард ирүүлсэн тус хүсэлттэй танилцаад “Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоол үйлдэж” цагдаагийн байгууллагад хүргүүлсэн талаар  хэдэн сарын өмнөөс хэвлэлүүд мэдээлж байв.

Улмаар цагдаагийн байгууллага энэхүү хүсэлтэд үндэслэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь бүр эсвэл түр түдгэлзүүлэх саналаа УИХ-ын Ёсзүйн дэд хороо болон холбогдох байнгын хороонд илгээх бөгөөд гишүүнээс түр түдгэлзүүлсэн тохиолдолд хэргийг шалгаж, гэм буруутай нь тогтоогдвол УИХ-ын гишүүнээс нь бүрмөсөн эгүүлэн татаж ял оноох нөхцөл бүрдэх юм.

Булганчуудыг төрд төлөөлөх ёстой эрхэм түшээ парламентын үндсэн ажлаа хийхгүй хөдөөгүүр малчдын хотоор бэлэг сэлт тараагаад явж байгаа зураг нь байсхийгээд л цахим орчноор тархдаг.

 УИХ-ын гишүүн гэх гуншингаас цаашгүй түүнд санаачилсан хууль нэг ч үгүй. Энэ оны төсвийг хэлэлцэх үеэр  УИХ-ын гишүүн Ц.Анандбазар сиймхий ашиглан  Булган аймгийн Хутаг-Өндөр суманд улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Айргийн өргөө барих саналыг оруулж төсвийг нь суулгуулсан. Мөн Богд Зонховагийн хөшөөг 32 тэрбумаар барих  саналыг гаргасан гурван гишүүний нэг нь тэр. 

 Голдуу төсөв, мөнгөтэй холбоотой асуудал хэлэлцэх үеэр саарал ордонд харагдах тэрбээр өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэхэд оролцов. Шалтгаан нь  Булган аймагт улсын төсвийн 3.8 тэрбумаар баригдах "Айргийн өргөө"-ний төсвийг танахаар оруулж ирснийг сонсоод ихэд ундууцан бүлгийн хуралдаанд суух нь тэр.  "Айргийн өргөө" баригдснаар  найман сумын иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ  гэж тас гүрийсэн ч тусыг эс олжээ. 

Булган аймагт очих бүрт ярианы ганц сэдэв нь болж байсан Айргийн өргөөнийхөө төсвийг хасуулчихсан тэрбээр гундуухан бүлгийн хуралдаанаас гарч одсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18