ТАНИЛЦ: Наадмын талбай, соёлын төв, спорт заал, усан бассейн зэрэг 425 төслийн зардлыг танана

Л.Бямбажав
2022/04/19

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар он гарсаар 2022  оны төсөвт хоёр ч удаагаа тодотгол хийхээр  оруулж ирээд байна. Эхний төсвийн тодотгол  Цагаан сарын өмнөхөн ахмадын тэтгэврийн нэмэхэд 637 тэрбум төгрөг зарцуулах хүрээнд  эх үүсвэрийг Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгөөнөөс давсан орлого болон энэ оны төсөвт тусгасан 123 төсөл, арга хэмжээний зардлыг танах маягаар зохицуулсан.  

Тэгвэл хоёр дахь удаагийн төсвийн тодотгол үндсэн гурван зүйлд чиглэгдэж байна. Нэгдүгээрт, үнийн хөөрөгдлийг бууруулах, инфляцийг тодорхой түвшинд барих. Хоёрдугаарт, төсвийн бодлогын хувьд хэмнэлтийн горимд шилжих учир Төрийн хэмнэлтийн хуулийг оруулж ирэх. Гуравдугаарт, цэцэрлэгийн хүртээмж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг төсвийн тодотголын хүрээнд шийдэхээр Засгийн газраас оруулж ирэв.

 Энэ хүрээнд улсын төсвийн 518.9  тэрбум төгрөгөөр хийгдэхээр төсөвт суулгасан нийт 425 төсөл, арга хэмжээний зардлыг танахаар болжээ. Үндсэндээ 2022 оны шинэ хөрөнгө оруулалт 1 их наяд төгрөг. Үүний 50 хувь хасагдахаар болж байна.

Ингэхдээ төсвийн тодотголыг дөрвөн хэсэгт хуваан авч нийтдээ 518 тэрбум төгрөгийн төслийг зогсооно.

                                                 ТӨСВИЙН ТОДОТГОЛД БАРИМТЛАХ ЗАРЧИМ:

НЭГ-2022 онд дуусах төслүүдийг ашиглалтад оруулах

Энэ төрлийн нийт 696 төслийг зогсоохгүйгээр цааш хэрэгжүүлнэ. Үүнд нийтдээ  803.2 тэрбум төгрөгийг зарцуулна. Задалбал, 

  • сургууль-67
  • цэцэрлэг-86
  • эмнэлэг-34
  • дотуур байр-22
  • автозам-33
  • эрчим хүч-20
  • инженерийн дэд бүтэц-36
  • нийгмийн хамгаалал-21
  • бусад 361 төсөл

ХОЁР-хэвийн үргэлжилж байгаа болон 2022 онд шинээр гэрээ байгуулсан төслүүдийн хэрэгжих хугацаа, төсөвт өртөг, санхүүжих дүнд өөрчлөлт орохгүй.

ГУРАВ-Нэн шаардлагатай бус төслүүдийг хэмнэх 

Энэ төрлийн нийт 94 төслийг зогсоож, 103.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ.

  • контор-6
  • наадмын талбай-3
  • соёлын төв -7
  • спорт заал, цогцолбор-3
  • усан бассейн-2
  • конторын тоног төхөөрөмж-18
  • конторын их засвар-12
  • Айргийн өргөө-1
  • орон нутгийн тохижилт-6
  • нийтийн эзэмшлийн зам талбай-3
  • бусад төсөл-33

ДӨРӨВ: Ажлын явц гүйцэтгэлтэй уялдуулан энэ онд ашиглалтад орох боломжгүй зарим төслүүдийн санхүүжих дүнг бууруулж хойшуулах. Үүнд нийтдээ 331 төсөл 415.1 тэрбум төгрөгийг танана.

Төсвийн тодотголын дээрх задаргааг өчигдөр /2022.04.18/ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар бүтэн өдөржингээ хэлэлцсэн. Ерөнхий сайд төслөө танилцуулчихаад гараад явчихсан. Энэ үеэр бүлгийн гишүүдийн уур амьсгал тийм ч таатай байгаагүй. Өмнөх тодотголоор 123 төслөө тануулчихсан гишүүд дахиад 425 төсөл хөтөлбөрийнхөө санхүүг татуулах нь тэдэнд сайхан байхгүй нь лавтай. 

Мөн бизнес эрхлэгч зарим гишүүний хувьд хувийн байгууллагын ажилчдын НДШ-ийн 50 хувийг буцааж төрөөс өгөх шийдвэрийг эсэргүүцэж, НДС-г улам алдагдалд оруулах нь, үүний оронд шимтгэлийн хувь хэмжээг нь тодорхой хэмжээгээр бууруулах хувилбар байж болно гэдгийг ч хөнджээ. Үндсэндээ НДШ-ийн 50 хувийг он дуустал буцааж олгоход 280 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мэт тойргийнхоо төсвөөс хасуулахад уурссан зарим гишүүн Ерөнхий сайдыг хэтэрхий нийгэмд таалагдах гэсэн шийдвэрүүдийг гаргалаа, би ч тойргийнхоо төсвийг хасуулахгүй гэж уурсжээ.

 Хуралдаан бүтэн зургаан цаг гаруй үргэлжилж, бүгд л санал байр сууриа илэрхийлсэн. Дийлэнх нь тойрогтоо хийгдэхээр тусгасан бүтээн байгуулалтынхаа ач холбогдол болоод сайн, сайхныг  нь “магтав”.

Бүлгийн хуралдаанд огтхон ч суудаггүй парламентын  ганц “өдрийн од” гэгдэх Ц.Анандбазар гишүүн хүртэл бүлгийн хуралд сууж Булган аймагт улсын төсвийн 3.8 тэрбумаар баригдах Айргийн өргөөнийхөө төсвийг тануулахгүй. Уг өргөө ашиглалтад орсноор зэргэлдээ найман сумын иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ  гэж тас гүрийжээ.

Энэ мэт гишүүд тойргийнхоо төсвийг тануулахгүй гэж хаацайлсан учир  санал хураалтын үеэр Ерөнхий сайдыг дуудаж, нүүрэн дээр нь санал хураалтыг явуулжээ. Намын даргынхаа нүдэн дээр гишүүд яаж ч чадахгүйн дээр үг, дуугүй дэмжсэн санал дарцгааснаар төсвийн тодотголыг бүлэг нь дэмжив. 

Энэ Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар танилцуулсны дараа УИХ-д өргөн барина. 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 10 минутын өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 28 минутын өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 46 минутын өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 53 минутын өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 1 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 2 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 3 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 23 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28