МАН: Хөрөнгө оруулалтын 50 хувийг танана

Л.Бямбажав
2022/04/18

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.04.18/ болж, 3 асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл өглөө. 

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа Монгол Улсад биологийн лабортари байгуулагдсан эсэх асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдээллийг сонссон. Салбарын сайдын хэлснэээр Монгол Улсад биологийн лаборатори ямар нэгэн хэлбэрээр байхгүй. Манай улс тодорхой хэмжээнд энэ асуудлаар олон улсад тайлагнах, илтгэх, үзүүлэхэд бэлэн гэж үзэж байна. Өчигдөр тус яамнаас мэдэгдэл гаргасан. Өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тодорхой мэдээлэл авсан байна.

Хоёрдугаарт, Эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар бэлтгэж байгаа. Бүлгийн хурлаар өнөөдөр хэлэлцлээ. Тус хуулийн гол өөрчлөлт нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгах тухай юм. Мөн хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, эдийн засгийн тодорхой төрлийн гэмт хэргүүдийн ялын бодлогыг чангатгах өөрчлөлт орж байгаа. Бүлгийн гишүүдээс санал гарсан тул тухайн саналуудыг тусгаад ойрын үед дахин бүлгийн хурлаараа хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Гуравдугаарт, Монгол Улсын төсвийн тодотголын асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар 2022 оны төсөвт тодотгол хийхийг дэмжсэн. Энэ чиглэлийн дагуу Засгийн газар төсвийн тодотголоо боловсруулсан байна. Монгол Улсын 2022 оны төсвийн тодотгол гурван зүйлд чиглэгдэж байна. Нэгдүгээрт, үнийн хөөрөгдлийг бууруулах, инфляцийг тодорхой түвшинд барих. Хоёрдугаарт, төсвийн бодлогын хувьд хэмнэлтийн горимд шилжих учир Төрийн хэмнэлтийн хуулийг оруулж ирэхээр тогтлоо. Энэ бол маш чухал ач холбогдолтой гэж намын бүлэг үзэж байна. Бид цаашид хэмнэлтийг зөвхөн тогтоол гаргаад, байгууллага бүр үзэмжээрээ шийдвэл үр дүн багатай байна. Иймээс хууль гаргах нь зүйтэй гэсэн Засгийн газрын саналыг бүлгийн гишүүд дэмжлээ. 

 Мөн цэцэрлэгийн хүртээмж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг төсвийн тодотголын хүрээнд шийдэхээр Засгийн газар бэлтгэсэн байна. Энэхүү төслийг лхагва гаригт Засгийн газар УИХ-д өргөн барина. Ирэх долоо хоногтоо батлахыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжлээ” гэв.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18