ОБЕГ-ын аврах бригад 11-хэн автомашинтай байхад ЗГ-ын авто бааз 146 автомашинтай жилийн зардал нь 1.3 тэрбум төгрөг

Л.Бямбажав
2022/04/18

Төсвийн хэмнэлтийн хүрээнд  хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэнэ. Мөн төрийн өмчид байгаа автомашинуудыг бусад тээврийн хэрэгслээс ялгах улсын дугаарын өнгөтэй болгохоор болсон. 

 Төрийн байгууллагын нийт 983 тээврийн хэрэгслийн зардалд өнгөрсөн  жил  11 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Тэгвэл үүний тал хувийг нь зөвхөн агентлагийн тээврийн хэрэгслийн зардал эзэлж байгаа юм. Тодруулбал, 

  • Төрийн яам, агентлаг болон автомашин төвлөрүүлэн ашигладаг төрийн байгууллагууд нийтдээ 983 автомашинтай, үүний  222 жип машин.
  • Жилдээ гаражийн төлбөрт -326 сая төгрөг,
  • шатахууны төлбөрт -2,4 тэрбум төгрөг,
  • сэлбэг засварт 1,2 тэрбум,
  • жолоочийн цалинд 7,3 тэрбум төгрөг, татварт
  • татвар, даатгалд 519 сая төгрөг буюу нийтдээ төрийн байгууллагын автомашины зардалд жилдээ 11 тэрбум төгрөг.

Бид яам, агентлаг болон автомашин төвлөрүүлэн ашигладаг байгууллагын автомашины тоог цувралаар хүргэж буй. Энэ удаад автомашин төвлөрүүлэн ашигладаг баазуудын мэдээллийг хүргэж байна. 

ЗАСГИЙН ГАЗРЫН АВТО БААЗ-146 автомашинтай үүний 43 нь жип автомашин 

-Зөвхөн автомашины жилийн зардал нь 1.3 тэрбум төгрөг. Тухайлбал, гаражийн төлбөрт 41 саяыг, шатахуунд 340 сая төгрөг, сэлбэг бусад зардалд 136 сая төгрөг, жолоочийн цалинд 843 сая төгрөг, татвар, даатгалд 33 сая гээд нийт зардал нь 1,394,461,393.02  төгрөг байна. 

ЦЕГ-ЫН АВТО БААЗ-272 автомашинтай үүний 23 нь жип автомашин.

-Тус баазийн автомашины жилийн зардал нь 2.3 тэрбум төгрөг. Тухайлбал,  шатахуунд 567 сая төгрөг, сэлбэг бусад зардалд 86 сая төгрөг, жолоочийн цалинд 1.6 тэрбум төгрөг, татвар, даатгалд 19 сая төгрөг  нийт зардал нь 2,327,093,352.10  төгрөг байна. 

ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ АЖ АХУЙГ ЭРХЛЭХ ГАЗАР УТУГ- 36 автомашинтай үүний 4 нь жип автомашин 

-Автомашины жилийн зардал нь 231 орчим сая төгрөг. Тухайлбал,  шатахуунд 30 сая төгрөг, сэлбэг бусад зардалд 25 сая төгрөг, жолоочийн цалинд 157 сая төгрөг, татвар, даатгалд 18 сая гээд нийт зардал нь 231,135,394.84 төгрөг байна. 

ОБЕГ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД-11 автомашинтай үүний 1 нь жип автомашин. 

-Автомашины жилийн зардал нь 40 орчим сая төгрөг. Тухайлбал,  шатахуунд 6 сая төгрөг, сэлбэг бусад зардалд 4 сая төгрөг, жолоочийн цалинд 30 сая төгрөг  нийт зардал нь 40,085,465.00 төгрөг байна. 

Үндсэндээ автомашин төвлөрүүлэн ашигладаг баазууд нийт 494 автомашинтайгаас 84 нь жип автомашин. 

  • Жилдээ зөвхөн гаражийн төлбөрт-41 cая төгрөг,
  • Шатахууны зардалд-937 сая төгрөг,
  • Сэлбэг бусад- 262 сая төгрөг,
  • Жолоочийн цалинд-2,7 тэрбум төгрөг,
  • Татвар, даатгалд-110 сая төгрөг гээд жилийн зардал нь 4.1 тэрбум төгрөг байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18