Г.Сайханбаяр: ЗХЖШ-ын гажуудлыг засч нүд,чихтэй болголоо

Л.Бямбажав
2022/04/15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2022.04.15 / Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. 

Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлэл хийв.

Тэрбээр " Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дөнгөж сая УИХ-аар баталлаа. Уг хуулийн үндсэн үзэл санаа нь одоогоос долоон жилийн өмнө Зэвсэгт хүчний жанжин штабын үндсэн бүтцэд байсан Цэргийн тагнуулын газрыг ТЕГ-ын бүтцийн нэгж болгон шилжүүлсэнтэй холбоотой гарсан гажуудлыг арилгахад оршиж байсан. 


Учир нь Зэвсэгт хүчний, цэргийн мэргэжлийн тагнуулын тогтолцоо болон залгамж халаа алдагдсан. Эдгээр шийдвэр нь буруу байсан. Засах зайлшгүй шаардлага байсныг УИХ өнөөдөр залрууллаа. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин цэргийн тагнуулын байгууллаггүй байлаа. Энэ бол цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нь. Цэргийн мэргэжлийн хувьд өөрийн нүдгүй, чихгүй болсонтой адилхан байсан.  Одоо хууль батлагдсанаар ЗХЖШ-ын үндсэн бүтцэд Цэргийн тагнуулын албыг дахин байгуулах Засгийн газрын шийдвэр гарна. Тагнуулын мэргэжлийн албан тушаалтнууд бүх анги, нэгтгэлд томилогдоно. Ингэснээр  ҮАБЗ-ийн гишүүд,  төр засгийн удирдлагуудыг олон улсын цэрэг, улс төрийн нэн шаардлагатай мэдээллээр хангах ажил хуулийн дагуу явагдана.  

 Энэ хууль Монгол Улсын  зэвсэгт хүчний тогтолцооны гажуудлыг зассан, чухал хууль боллоо. 

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд бид долоон жилийн турш цэргийн тагнуулуудаа өөр анги нэгж рүү шилжүүлэх байдлаар  арга хэмжээ авсан ч  хүний нөөцийн бодлого алдагдсан" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18