Б.Пүрэвдорж: Тэтгэврийн хэмжээг 5 жилийн шимтгэлээс тооцдог болох хуулийг хэлэлцэхгүй бол ахмадуудтайгаа жагсана

Л.Бямбажав
2022/04/15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлав. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэв. Тэрбээр "Тэтгэвэр тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар биш таван жилийн цалингийн дунджаар тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг шаардсан. УИХ-ын дарга чиглэл өгөхдөө байнгын хороон дээрээ үүнийг хэлэлц гэсэн.  Гэтэл тухайн долоо хоногт байнгын хороо хуралдаагүй, өнгөрсөн долоо хоногт хуралдсан боловч байнгын хорооны дарга нь манай намын бүлгээс  өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газарт нь буцаасан гэж тайлбар өгсөн. 


Би МАН-ын гишүүн биш. Би танай намын бүлгээрээ юу хэлэлцсэнийг би дагах шаардлагагүй.  УИХ-ын гишүүн хууль өргөн барьсан бол тэр хуулийг нь хэлэлцүүлэх ёстой. Үүнд МАН-ын бүлэг ямар ч хамаарал байхгүй. Тиймээс Даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар энэ хуулийн төслийг  хэлэлцүүлж өгөөч гэж хүсэж байна.

Хэрэв ирэх долоо хоногийн хэлэлцэх асуултын жагсаалтад оруулахгүй бол НББХ-ны дарга М.Оюунчимэгийн сонгогдсон тойрог болох Чингэлтэй дүүргийн Ялалтын талбай дээр ирэх долоо хоногийн Лхагва гаригт ахмадуудтайгаа 30 минут жагсах болно. Үүний дараа болохгүй бол УИХ-ын даргын сонгогдсон Баянхонгор аймагт жагсаал зохион байгуулна. Хэрэв арга хэмжээ авахгүй бол Ерөнхий сайд, МАН-ын дарга Хэнтий нутагт жагсана. Цаашлаад шийдэхгүй бол бүх аймагт жагсах болно" гэв. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18