Төв аймагт төрийн алба хаагч эмэгтэйчүүдэд зодуулсан эмэгтэйн бие сайжирч, ажилдаа эргэн оржээ

Н.Мижидмаа
2022/04/15

Төв аймгийн Баянжаргалан суманд төрийн алба хаагчид амралтад явах үеэрээ нэгнээ зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан талаар бид  энэ оны нэгдүгээр сард мэдээлсэн билээ.

Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төрийн алба хаагчдын баяр тэмдэглэж Тэрэлж рүү Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын тамгын газрынхан амралтад явах үеэрээ тус сумын төрийн алба хаагч 3-4 эмэгтэй хамт явсан төрийн сангийн мэргэжилтэн 39 настай эмэгтэйг нийлж зодон биед нь хүнд гэмтэл учруулсан тухай мэдээллийг бид Төв аймгийн Баянжаргалан сумаас бэлтгэн хүргэсэн.


Тухайн үед бидэнд ярилцлага өгч байсан 39 настай эмэгтэйтэй  бид эргэн холбогдож биеийнх нь байдлыг тодрууллаа. 

-Сайн байна уу, та?

-Сайн, сайн байна уу.

-Таны биеийн байдал дээрдсэн үү?

-Дээрдсэн, эгч нь ажилдаа эргээд орсон. 

-Биднийг сурвалжлахаар очиход таны толгой их өвдөж байсан?

-Одоо толгойны маань зовиур зүгээр болсон. Хааяа нуруу, бөөрөөр л бага зэрэг өвддөг юм.

-Хэзээнээс ажилдаа орсон бэ?

-Энэ оны гуравдугаар сарын 11-нд шалгалт өгөөд, лиценз нь ирсэн. Тэгээд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд Засаг даргын тамгын газартаа өмнө нь хийж байсан ажлаа хийж байна. 

-Ажлынх нь уур амьсгал ямархуу байна, таныг зодсон гэх дөрвөн эмэгтэй ажлаа хийж байгаа юу?

-Хийж байгаа. Адилхан нэг дээвэр дор амьдарч, нэг тогооноос хоолоо олж идэж байгаа улс юм чинь давгүй л байна. 

-Та өнгөрсөн хугацаанд хэр эмнэлгээр явсан бэ?

-Эгч нь бараг л дөрвөн сар эмнэлгээр явсан. Оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гээд цалингийн зээл авчихсан байсан. Ажлаа дөрвөн сар завсардуулчихаар нөхөрт маань л их ачаа болох шиг боллоо. Эгч нь өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд нийт долоон сая төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн байна лээ. Гэхдээ үр хүүхэдтэйгээ өдий зэрэгтээ уулзаад, бие маань дээрдсэнд л баярлаж байна. 

-Таны энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас бид тодруулахад шалгаж эхэлсэн гэх мэдээллийг өгч байсан. Цагдаагаас шалгаж байна уу, та гомдол гаргасан уу?

-Эхлээд Төв аймгийн цагдаад гомдол гаргатал харьяалал биш гээд Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс рүү шилжүүлсэн. Учир нь хэрэг Налайх дүүрэгт үйлдэгдсэн болохоор тэгдэг юм билээ. Тэгээд Налайх дүүргийн цагдаагийн байцаагч руу залгаад асуутал өнгөрсөн гурван сард таны гомдлыг Төв аймгийн цагдаагийн газар руу шилжүүлчихсэн шүү дээ гэсэн. Тэгээд Төв аймгийн цагдаагийн газрын байцаагч руу залгахаар утсаа огт авдаггүй. Таг, чиг болчихсон. Хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан юм болов уу ч гэж бодох юм.

Та гомдолтой хэвээр байгаа юу?

-Нэг мөр нэг тийшээ болгочихвол амар л санагдаж байна. Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн байцаагчаас асуусан чинь "таны шүүх шинжилгээний дүгнэлт хүндэвтэр гэмтэл гэж гарсан шүү" гэсэн. Төв аймгийн цагдаагийн газар хурдан шийдээд өгчихөөсэй гэж бодож байна. 

Та эмчилгээндээ долоон сая төгрөг зарцуулсан гэж байна. Таныг зодсон гэх дөрвөн эмэгтэй өнгөрсөн хугацаанд эмчилгээнд нь мөнгө өгсөн үү?

-Би Налайх дүүрэгт өдрийн 50 мянгаар 10 хоногт эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үед 500 мянган төгрөг  өгсөн. Адилхан эх хүн, ээж хүмүүс байж нэгэндээ муухай хандаад яахав дээ гэж бодох л юм. Гэхдээ цагдаагаас шалгаад зөрчилэй юу үгүй юу гэдгийг нь шийдүүлчихмээр байна. Манай Төв аймгийн цагдаа яагаад ингэж удаж байхад шийдэж өгөхгүй байгааг нь л гайхаж байна.

Цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 16 минутын өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 25 минутын өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 17 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 18 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 19 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 19 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 21 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 21 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 22 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 22 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 22 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
Нийслэлд өнөөдөр бороо орно Өчигдөр
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 2026/07/29