"Тонж Логистик" ХХК Москва хотод болж буй олон улсын үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцож байна

М.Төгөлдөр
2022/04/14

Цар тахал болон Орос, Украин улсын хоорондын зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн дан ганц Монгол Улс гэлтгүй дэлхий дахинд улс хоорондын ачаа барааны тээвэрлэлт удааширсан, гацсан байдалтай үргэлжилсээр 2 дахь жилийн нүүр үзэж байна. Ялангуяа, ОХУ-ыг эсэргүүцсэн Европын холбооны улсын тавьсан хориг арга хэмжээнүүд нь Оросын бизнес эрхлэгчид болон иргэдэд ихээхэн хүндрэл учруулж буй.

Тэгвэл Тонж Логистик ХХК Монгол Улсаа төлөөлөн ОХУ-ын Москва хотод зохиогдож буй Trans russia 2022 үзэсгэлэн худалдаанд оролцож, өнөөгийн нөхцөл байдлыг Монгол Улсад ашигтайгаар буюу дан ганц Хятад, Оросыг холбох бус Европын холбоог Орос улстай холбох тээврийн гүүр болохоор зорьж байна. Ингэхдээ гаднын улсын валютын урсгалыг Монгол руу чиглүүлэхээр ажиллаж байна. Trans russia нь 26 дахь удаагаа зохион байгуулагдаж буй олон улсын үзэсгэлэн худалдаа юм.

"Тонж логистик" ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан, олон улсын тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг компани юм. Олон улсын хэмжээнд тээврийн аль ч төрөлд түншлэлийн тааламжтай харилцаатай компани болон өргөжсөн ба зах зээлээ мэдэрсэн, хэрэглэгчдэдээ чиглэсэн уян хатан нөхцөлт үнэ бүхий үр дүнтэй тээвэрлэлтийг зохион байгуулдаг билээ.

Тонж логистик ХХК дэлхийн 90 гаруй оронд байрлах 400 гаруй найдвартай агент, түншүүдтэй хамтран ажилладаг бөгөөд экспорт, импортын чиглэлд харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, сонирхол, тэдний ачааны онцлогт нийцүүлэн хамгийн оновчтой тээврийн шийдлийг санал болгодог. Мөн агаарын тээвэр, авто тээвэр, төмөр замын тээвэр, түүвэр цуглуулбар ачаа, төслийн болон тендерийн ачаа, мөн аюултай ачааг тээвэрлэхээс гадна гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг хийж өгч тээврийн талаарх бүх төрлийн зөвлөгөө өгөх туршлагатай, мэргэжлийн хамт олон ажилладаг билээ.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18