Б.Жавхлан: Компаниуд экспортын орлогоо доллароор авч Монгол банкинд төвлөрүүлж байна

Л.Бямбажав
2022/04/14

Засгийн газар, Монгол банк гадаад валют,  тэр дундаа америк долларын нөөцийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч байна. Үүний нэг нь Засгийн газар төрийн оролцоотой компаниудыг гадаад худалдаагаа  ам.доллароор хийж Монгол банкинд доллар төвлөрүүлэх чиглэл өгчээ. Тус арга хэмжээг хэрэгжүүлэхийг Эрдэнэс Тавантолгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюутолгой ХХК зэрэгт даалгасан байна. Энэ дагуу Эрдэнэс Тавантолгой ХХК гэхэд өнгөрсөн сард Монгол банкинд 129 сая ам.доллар төвлөрүүлсэн бол энэ дөрөвдүгээр сард 150 сая ам.доллар төвлөрүүлэхээр төлөвлөжээ. 

Үүн дээр Оюутолгой ХХК, Эрдэнэт ТӨҮГ нийлээд дөрөвдүгээр сард 1 тэрбум орчим ам.доллар Монголбанкинд төвлөрүүлэх тооцоо гарсан байна. Богино хугацаанд төв банкинд долларын зузаатгал хийхийн тулд  аж ахуй нэгжүүдийн экспортын орлогыг мөн урьдчилж ам.доллараар авах тохиролцоог хийгээд байгаа юм.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад тэрбээр "Нүүрсний гэрээнүүд бүгд доллараар хийгдэж байгаа. Бид өмнө нь аман дээрээс нүүрсээ зардаг байсан цаашид шинээр хийгдэж байгаа гэрээнүүд хил нөхцөлөөр, доллароор хийгдэнэ. Засгийн газрын хуралдаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг захирлын өгсөн мэдээллээр "Чалко" компанийн урьдчилгаа орж ирж байгаа гэсэн. Нийт 280 сая ам.доллар орж ирэх ёстойгоор эхний ээлжид 129 сая ам.доллар орж ирсэн. Үүнээс нэг ч цент дутаалгүй Монголбанканд тушаасан. Мөн ойрын хугацаанд Эрдэнэт үйлдвэрээс 130-аад сая ам.доллар орж ирнэ. Төв банканд бүгд тушаагдана.

Ингэх юм бол бид алтыг төгрөгөөр худалдаж аваад төв банкан дээр 200-гаад сая ам.долларын эх үүсвэр орж ирэх боломжтой болох юм.  

Ойрын нэг сарын хугацаанд нийт 600-гаад сая ам.долларын валютын нөөц Төв банканд орж ирэх боломж байна" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18