Дөрвөн сартай хүүгээ гадаа хаясан ээж Д нь сэтгэцийн өвчтэй, бичиг үсэггүй учир өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө

М.Төгөлдөр
2022/04/14

“Налайхчуудын нээлттэй групп” цахим хуудсанд 2022 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн 16:30 цагийн үед нэгэн иргэн хүүхдийг эцэг эх нь гудамжинд үлдээсэн талаарх мэдээллийг нийтэлсний дагуу дүүргийн Цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж буй. 

Хүүг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст мэдэгдэж, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн үзлэгт хамруулж, одоогийн байдлаар ГБХЗХГ-ын дэргэдэх Түр хамгаалах байранд байлгаж байна. 

Эцэг Д.Б нь Сүхбаатар аймгийн харьяат бөгөөд бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй бол эхнэр Л.Д-тэй хамтран амьдраад гурван жил болж байгаа аж. Тэрбээр  2016 онд Эрүүгийн хуулийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдэж, нэг жилийн хорих ял авч, нэг жилийн хугацаатай тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж, Захиргааны хяналтад байсан, 2015, 2019, онд тус бүр 1, 2021 оны 7, 9, 12 дугаар сард эрүүлжүүлэгдэж байжээ. 

Харин хүүгийн ээж Л.Д нь Налайх дүүрэгт оршин суух хаягтай, боловсрол, мэргэжилгүй, 2014-2020 онуудад нийт долоо удаа эрүүлжүүлэгдэж, 2014-2015 онуудад Захиргааны хариуцлагын тухай хуулиар гурван удаа торгуулж байжээ.Тэрбээр сэтгэцийн эрүүл мэндийн өвчлөлөөр группт байдаг бөгөөд. мэдүүлэгтээ нөхөр Д.Б-тэй хамтран амьдрахаас өмнө гурван удаа хүүхэд төрүүлж байсан хэдий ч 1-2 насандаа нас барсан гэж мэдүүлжээ. 

Тэд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд очиж  хамаатны айлд мал маллах ажилд нь тусалж байгаад, хүү Б.А-г өрхийн эмчийн хяналтад үзүүлэх зорилгоор Хэнтий аймгаас 20 хоногийн өмнө ирээд байжээ. Хотод ирсэн хугацаандаа  дөрвөн удаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж тэд ярьсан байна. 

Эх Д нь бичиг үсэг мэдэхгүй учраас улсын өмгөөлөгчийг ирэхийг хүлээн нөхрийн хамт яг одоо цагдаагийн хэлтэс дээр байгаа аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18