Налайх дүүрэгт дөрвөн сартай хүүхдийг гадаа гудамжинд тавьж, аав ээж нь хоорондоо хэрэлдээд 30 гаруй минут орхиж явлаа гэх бичлэг Өчигдөр /2022.04.13/ цахим сүлжээнд тавигдсан.
Улмаар уг хэргийн мэдээллийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст мэдэгдэж, 4 сартай Б.А-г дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн үзлэгт хамруулж, “Хүүхдийн тусламжийн утас 108” төвийн дэргэдэх хүүхдийн Түр хамгаалах байранд хүлээлгэн өгсөн юм.
Нярайн эцэг Д.Б, М.Д нарыг Эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Одоогийн байдлаар нярайн ээж согтуу байгаа бөгөөд хүүхдийг нь өгөх боломжгүй байгаа тухай ГБХЗХГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна