УБЕГ: Барьцааны гэрээтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг цахимаар үзүүлнэ

М.Төгөлдөр
2022/04/14

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон “Голомт” банк хамтран иргэд, харилцагчдын цаг завыг хэмнэсэн шинэ технологи болох online EPRS системийг анхлан нэвтрүүлээд байна. Энэхүү бүртгэлийн хялбар системийн талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.Ариунболд, “Голомт” банкны мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг нар өнөөдөр /2022.04.11/ сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Талууд хамтран иргэн болон хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн барьцаат зээлийн гэрээ бүртгэхтэй холбоотой асуудлуудыг технологийн шийдэлд тулгуурлан шийдвэрлэх юм.    

Тухайлбал, Иргэн, хуулийн этгээдээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан банк, санхүүгийн байгууллагаас зээл авахдаа бүртгэлийн байгууллагаас эд хөрөнгийн лавлагаа авч банкиндаа очин гэрээ байгуулаад, нотариатаар гэрчлүүлээд, бүртгэлийн байгууллагад хүлээлгэн өгч тодорхой хугацааны дараа буюу ажлын 3 хоногийн дотор бүртгэгдсэн гэрээгээ аваад банкинд аваачиж өгснөөр зээлээ авдаг. Энэ хооронд иргэн, хуулийн этгээдүүд Улсын бүртгэлийн байгууллагад удаа дараа биечлэн ирж бүртгэлийн үйлчилгээг авах шаардлага гардаг байсан.

Тэгвэл энэхүү үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй үзүүлэх, хөнгөвчлөх зорилгоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой улсын бүртгэлийн үйлчилгээний нэг төрөл болох ипотек буюу барьцааны гэрээний бүртгэл, барьцааны гэрээ дуусгавар болгох үйлчилгээг цахимаар үзүүлэхээр Голомт банк болон программ хөгжүүлэгч компанитай хамтран ажиллаж, дээрх бүртгэлүүдийг цахимаар бүртгэхтэй холбоотой online EPRS системийг хөгжүүлэн нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлээд байна.   

Online EPRS системийг нэвтрүүлснээр банк, харилцагч /иргэн, хуулийн этгээд/-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгүүлэх, барьцааны гэрээ дуусгавар болгох хүсэлт мэдүүлэг болон гэрээ, холбогдох нотлох баримтуудыг банкны ажилтан улсын бүртгэлийн байгууллагад дундын мэдээллийн сангаар дамжуулан цахимаар илгээх, уг илгээсэн баримтуудыг бүртгэлийн байгууллага хүлээн авч, нягталж шийдвэрлэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн талаар хариу мэдэгдэнэ. Ингэснээр банк тухайн харилцагчид зээлийг нь олгох юм.

Ийнхүү барьцааны гэрээний бүртгэл, барьцааны гэрээ дуусгавар болгох бүртгэлийг дундын мэдээллийн сангаар дамжуулан эрхийн улсын бүртгэлд цахимаар бүртгэснээр иргэд банктай байгуулсан гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлэх, буцаан авах, гэрээ дуусгавар болгох албан бичгээ бүртгүүлэх зэргээр банк, бүртгэлийн байгууллагын хооронд 2-3 удаа биечлэн ирэх шаардлагагүй болж, иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх чухал ач холбогдолтой юм.

Цаашид бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Ташрамд дурдахад, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр улсын хэмжээнд /нийслэл, орон нутаг/ жилд дунджаар буюу 2021 оны байдлаар иргэн, хуулийн этгээдэд нийт 463549 бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн байна. Үүнээс:

  • Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн анхны бүртгэл - 58102 буюу нийт бүртгэлийн 12.5>#/li###
  • Өмчлөх эрх шилжих бүртгэл - 90883 буюу 19.6>#/li###
  • Бүртгэлд оруулах нэмэлт өөрчлөлт - 16378 буюу 3.5>#/li###
  • Бусад гэрээ, лавлагаа, хуулбар, хувийн хэрэг хаах зэрэг - 12055 буюу 2.6>#/li###
  • Барьцааны гэрээтэй холбоотой - 286131 бүртгэл бүртгэгдсэн нь нийт бүртгэлийн 61.8%-ийг эзэлж байна.

Барьцааны гэрээтэй холбоотой дээрх бүртгэлээс

  • барьцааны гэрээний шинэ бүртгэл 150099 буюу нийт бүртгэлийн 32.3%, барьцааны бүртгэлийн 52.5>#/li###
  • барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бүртгэл 15095 буюу нийт бүртгэлийн 3.2%, барьцааны бүртгэлийн 5.3>#/li###
  • барьцааны гэрээ дуусгавар болгох бүртгэл 120522 буюу нийт бүртгэлийнхээ 25.9 %-ийг, барьцааны бүртгэлийн 42.2%-ийг тус тус эзэлж байна.

Сард дунджаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 37300 орчим бүртгэл хийгддэгээс барьцааны гэрээтэй холбоотой 20870 бүртгэл бүртгэгддэг. Үүнээс барьцааны гэрээний бүртгэл 10657, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бүртгэл 1109, барьцааны гэрээ дуусгавар болгох бүртгэл 9064 бүртгэгдсэн байна.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эдийн засаг Монголбанк 17 жил барагдаагүй “Олон Овоот”-той холбоотой авлагыг нөхөн төлүүлэх шийдэлд хүрэв 6 минутын өмнө
Тээврийн хэрэгсэл жолоодсон 31 905 зөрчил бүртгэгдэж 90 хүн амиа алдаж, 227 иргэн гэмтсэн байна 43 минутын өмнө
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61 хувьтай байна 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нийт тохиолдол 13,697 болжээ 2 цагийн өмнө
Стандарт бус гэрэл ашигласан жолооч нарт торгууль оногдуулжээ 3 цагийн өмнө
Танилц: 2026 оны 1 сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд 3 цагийн өмнө
Яармагийн түгжрэлийг гатлах ДҮҮЖИН ТЭЭВЭР... 4 цагийн өмнө
Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдолыг хянан шалгажээ 4 цагийн өмнө
Хэнтий аймагт төөрсөн 53 настай иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгжээ 5 цагийн өмнө
Монгол–Оросын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хамтарсан Ажлын хэсгийн VI хуралдаан боллоо 6 цагийн өмнө
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 7 цагийн өмнө
Нийтийн тээвэрт бөөлжиж, бие зассан зургаан тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 утсанд нэгтгэгдлээ 9 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт орон сууцанд гарсан галыг унтрааж, 22 иргэнийг аюулгүй гаргажээ 9 цагийн өмнө
Улаанбаатарт өнөөдөр цас орно -7 градус хүйтэн байна. 9 цагийн өмнө
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Өчигдөр
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна Өчигдөр
Хэрэв танд ийм мессеж ирсэн бол битгий дараарай. Энэ бол цахим залилан! Өчигдөр