Нөөцийн мэдээний дараа газрын тосны үнэ өслөө

М.Төгөлдөр
2022/04/14

АНУ-ын Эрчим хүчний яамны Эрчим хүчний мэдээллийн алба (EIA) газрын тосны тайлан нийтэлж, өнгөрсөн долоо хоногийн үр дүнгийн дагуу тус улсад газрын тосны нөөц мэдэгдэхүйц нэмэгдсэн гэсэн мэдээний дараа газрын тосны үнэ үргэлжлэн өсөлт үзүүлж байна.

Тайланд мэдээлснээр, АНУ-д 4 дүгээр сарын 8-нд дууссан долоо хоногт арилжааны газрын тосны нөөц 9.38 сая баррелиар нэмэгдсэн бол автобензиний нөөц 3.65 сая баррелиар, нэрмэлийн нөөц 2.9 сая баррелиар буурчээ.
Салбарын шинжээчид дунджаар газрын тосны нөөц 1 сая баррелиар нэмэгдэж, автобензиний нөөц 600 мянган баррелиар, нэрмэлийн нөөц 416 мянган баррелиар буурна гэж таамаглаж байв.
Үүний зэрэгцээ, Нью-Йоркийн NYMEX бирж дээр арилжаалагддаг газрын тос хадгалагдаж буй Кушингийн агуулах дахь газрын тосны нөөц сүүлийн долоо хоногт 400 мянган баррелиар нэмэгджээ.
Лондонгийн ICE фьючерс бирж дээр Брент төрлийн газрын тосны 6 дугаар сарын фьючерсийн үнэ 1,96 ам.доллар/баррелиар (1,87%) өссөн бөгөөд 106,60 ам.доллар/ баррель хүрсэн байна.
Нью-Йоркийн NYMEX бирж дээр 5 дугаар сарын WTI төрлийн газрын тосны фьючерсийн үнэ 1,58 ам.доллар/баррелиар (1,57%) өсөж, 102,18 ам.доллар/баррельд хүрчээ.

Эх сурвалж: https://ru.investing.com/news/...


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18