2.3 сая төгрөгийн цалинтай дэд сайд нарыг чөлөөлж, хэмнэлтийг эхлүүлье Ерөнхий сайд аа

Л.Бямбажав
2022/04/14

Төрийн бүх шатны байгууллагуудад хэмнэлтийн горимыг мөрдүүлж, зардлыг 10-аас доошгүй хувиар хэмнэх, төсвийн байгууллагын их засвар, тохижилт, тоног төхөөрөмж худалдан авах болон зөвлөх үйлчилгээний зардлыг тэвчих зэрэг аар саархан зүйлээс хэмнэлт ярьж буй. 

Үнэхээр л хэмнэе гэж байгаа бол далайтай шийдлүүдийг авч хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал, том оврын автомашиныг ашиглахгүй гэхээсээ илүүтэй зарж, борлуулж байж жинхэнэ хэмнэлт гарна.  Яамд 64 автомашинтай. Үүнээс жип машин 22, дунд гарын жип тав, жижиг суудлын машин 31, микро автобус зургаа байгаа юм. Өнгөрсөн жил яамдын автомашины шатахуун, тослох материалын зардалд 176 сая төгрөгийг, сэлбэг бусад зардалд 189 сая төгрөг, жолоочийн цалинд 380 сая төгрөгийг, татвар даатгалд 155 cая нийт 943.777.973 сая төгрөг буюу 1 тэрбум орчим төгрөгийг зөвхөн автомашины зардалд зарцуулдаг байгаа юм. 

Төсвийн хэмнэлтийн горимд шилжихэд давхардлыг арилгах, удирдлагын орон тоо, зардлыг бууруулах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан. Энэ хүрээнд яамдуудыг дэд сайдгүй ажиллуулах зэрэг арга хэмжээг зоригтой авч чадвал мөн л бодит хэмнэлт болно.

Өөрөөр хэлбэл, "Давхар дээл-"ийг тайлсан шиг хямралын энэ цагт жинхэнэ хэмнэлтийн арга хэмжээг авъя л гэж байгаа бол яамдын дэд сайд нарыг "явуулах" шаардлага тулгарч байна. Яамдын дэд сайд нар өнөөдөр бараг зүгээр сууж байгаад л төрийн мөнгөөр цалинждаг.  Энэ Засгийн газар шинээр хоёр ч яам нэмж  нийт 15 яамтай ажиллаж буй.  

Эрх мэдэлгүйн дээр хийж гавшсан ажилгүй дэд сайд гэсэн гуншингаас хэтрэхгүй тэд сард  2,316,668 мянган төгрөгийн цалин авдаг. 15 яамны дэд сайд сард 34 сая 740 мянган төгрөгийн цалинг буюу жилд 416 сая 880 мянган төгрөгийг зөвхөн дэд сайд нарын цалинд зарцуулдаг гэсэн үг. Үүнээс гадна дэд сайд нар туслах болон жолоочтой. Энэ хэрээр зардал нэмэгдэнэ. 

Харин сайд нарын сарын цалин нь  2,615,027 төгрөг буюу  15 яамны сайдын цалингийн зардал сарын 40 сая орчим төгрөг. Нийтдээ сайд болон дэд сайд нарын зөвхөн сарын цалингийн зардал нь  74 сая төгрөг. Цалингаас гадна сайд, дэд сайдууд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл авдаг. Тодруулбал, хуулиараа улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 30 хувиар тогтоосон байдаг. Үүгээр тооцвол дэд сайдууд сарын  2,316,668 төгрөгийн цалин дээр онцгой нөхцөлийн нэмэгдэл мөн авдаг.

Иймд хэмнэлийг УИХ, Засгийн газар өөрсдөөсөө эхлэе гэж байгаа бол дэд сайд нараа явуулах ёстой.

Дэд сайд сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ

1/сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

2/хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах;

3/сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах;

4/Улсын Их Хурал, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх;

5/хуульд заасан бусад бүрэн эрх.

2.Сайдын түр эзгүйд түүнийг орлож байх хугацаанд гаргасан шийдвэрээ сайдад танилцуулах бөгөөд уг шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 4 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 5 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 6 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 7 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 8 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 9 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 9 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 10 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 10 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 11 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 12 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 2026/03/28