С.Бямбацогт: Нөөц бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй

Н.Мижидмаа
2022/04/13

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нөхцөл байдал амаргүй байгаа нь үнэн. Ард иргэддээ “гаагүй байнаболж байна, бүтэж байна” гэж худал хэлж хүлээлт үүсгэхгүйгээр нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч хэрхэн шийдвэрлэх, хохирол багатай хэрхэн давах туулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна.  Олонх нь цөөнхөө даапаалаад, цөөнх нь олонхио шүүмжлээд, алдаа хийдлээ аль нэг рүүгээ чихээд ард нь гарахгүй. Монгол Улс, монголчууд бид бүгдээрээ л нэг зорилготой, нэг л жаргал зовлонтой гэдгээ ухаарах цаг. Хоёр хөрш маань нэг нь цар тахлын нөхцөл байдлаас үүдээд хөл хориотой, нөгөө нь дайны байдлаас болоод олон улсын хоригт орчихлоо. Үүнээс үүдээд дунд нь байдаг бид хоригийн хоригт орчихлоо. 

Энэ нөхцөл байдлыг хэрхэн, зөв, бага эрсдэлтэй давах вэ гэдэг дээр өнөөдөр байгаа нөхцөл байдлаа зөв үнэлж дүгнэж анхаарч ажиллах тал дээр анхаарах нь зүйтэй. Дэлхийн зах зээл дэх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдол, валютын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн сулрал, тээвэр ложистикийн гацаа бидэнд давхар цохилт болж байна. Тиймээс хүнсний, шатахууны, бараа бүтээгдэхүүний хангалттай хэмжээний нөөц бүрдүүлж, илүү эрсдэлд орохоос эртнээс сэргийлэх ёстой. Стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний буюу гурил, будаа, элсэн чихэр, эм хангамжийн нөөц бүрдүүлэх асуудалд анхаарах ёстой. Энэ чиглэлд худалдаа, бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжийн татвараас хөнгөлөлтийн асуудал дээр бодлогын асуудал яригдсан болов уу. 

Хувийн хэвшилд буй нөөцийг төр худалдаж аваад, эргэлтийн хөрөнгийг нь суллаад өгөх юм бол цаана нь дахин татан авалт, дахин худалдан авалт хийгдэж Монгол Улсын нөөц 2 дахин нэмэгдэх бодит бололцоо байна” гэсэн юм. 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18