Х.Баттулга: Дээд шүүх бүртгэх ёстой, Дээд шүүх бол бүртгэлийн байгууллага

Н.Мижидмаа
2022/04/13

АН-ын даргад МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгыг бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүллээ. 

Энэ үеэр Х.Баттулга: Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу АН даргынхаа сунгааг зарласан. Дүрмэнд заасан  сунгаагаа зарлаад 21 аймаг, 9 дүүргээр яваад АН-ын дарга сонгогдоод байгаа. Өдрийн сайныг хараад Дээд шүүх дээр ирчихсэн, бүртгэлтээ хийлгэх гэж байна. Бүртгэх эсэх нь Дээд шүүхийн асуудал. Бүртгэх ёстой. Дээд шүүх бол бүртгэлийн байгууллага.

АН-ын гишүүн Д.Батсайхан: Бүх гишүүдээс намын даргыг сонгох сонгуулийг дахин зохион байгуулж, АН-ын ээлжит бус Их хурал боллоо. Хуралд Монгол орны өнцөг булан бүрээс нийт 514  үүр хороодын 1348 төлөөлөгч сонгогдон оролцсон. Ирц бүрдсэн тул Их хурал эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, намын бүх гишүүний дунд явуулсан, сонгуульд 96.3 хувийн санал авсан, Х.Баттулгыг ёсчлон батламжлав. Их хуралд оролцогчдын 99.9 хувь нь дэмжсэн санал өгсөн. Хоёрдугаарт, улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан намын дарга эрх мэдлээ хэрэгжүүлэх хүртэл намын бүх эрх мэдэл Их хуралд байна гэж шийдлээ. Тэгэхээр манай намын Үндэсний бодлогын хороо хуралдахгүй. Их хуралд оролцсон, хамгийн өндөр настай төлөөлөгч 81 настай, хамгийн залуу нь 19 настай байв. Намын дүрэмд орсон өөрчлөлт намын даргатай ямар ч хамаагүй.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18