ТАНИЛЦ: 22 жип машинтай яамд зөвхөн автомашины зардалд 1 тэрбум орчим төгрөг зарцуулжээ

Л.Бямбажав
2022/04/13

Яам, агентлаг болон автомашин төвлөрүүлэн ашигладаг төрийн байгуулагын автомашины тоон мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ. 

Энэ удаад яамдын автомашины тоо, шатахуун, тослох материалын зардал, сэлбэг, жолоочийн цалин зардалд 2021 онд  хичнээн төгрөг зарцуулсан бэ гэдгийг хөндөж байна. 

 Яамд нийт 64 машин ашигладаг. Үүнээс жип машин 22, дунд гарын жип тав, жижиг суудлын машин 31, микро автобус зургаа байна. 

Яамдын жип машины тоог тус бүрээр нь задалбал:

  •  Байгаль орчин, аялал жуулчлалын яам -2 
  • Сангийн яам-1
  • ХЗДХЯ -2
  • БХБЯ-2
  • ЗТХЯ-4
  • ХААХҮЯ-2
  • БШУЯ-3
  • ЭМЯ-2
  • ХНХЯ-1
  • Эрчим хүчний яам -1
  • УУХҮЯ-2
  • Эдийн засгийн хөгжлийн яам-0
  • Соёлын яам-0

Өнгөрсөн жил яамдын автомашины шатахуун, тослох материалын зардалд 176 сая төгрөгийг, сэлбэг бусад зардалд 189 сая төгрөг, жолоочийн цалинд 380 сая төгрөгийг, татвар даатгалд 155 cая нийт 943.777.973 сая төгрөг буюу 1 тэрбум орчим төгрөгийг зөвхөн автомашины зардалд зарцуулжээ. 

Тухайлбал, 

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнгөрсөн жил шатахуунд 15 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 66 сая төгрөг, 
  • Сангийн яам шатахуунд 11 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 30 сая төгрөг, 
  • ХЗДХЯ  шатахуунд 18 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 21 сая төгрөг, 
  • БХБЯ шатахуунд 14 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 48 сая төгрөг, 
  • ХААХҮЯ шатахуунд 25 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 28 сая төгрөг, 
  • БШУЯ шатахуунд 36 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 62 сая төгрөг, 
  • Соёлын яам шатахуунд 4 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 3.7 сая орчим төгрөг, 
  • ЭМЯ шатахуунд 4.1 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 30  сая төгрөг, 
  • ХНХЯ шатахуунд 4.3 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 30  сая төгрөг, 1,113,922,00
  • Эрчим хүчний яам шатахуунд 4.8 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 35 сая төгрөг, 
  • УУХҮЯ шатахуунд 30 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 54 сая төгрөг.

Бид дараагийн удаад агентлагуудын автомашины тоо болон зардлын баримтыг хүргэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18