Ж.Лхагвасүрэн: Тансаг хэрэглээ гэж "хиам, талх, гурилан боорцог"-ийг хэлнэ, гурилан боов бол 5000 гээд хөдлөхгүй шүү дээ

Н.Мижидмаа
2022/04/13

СХД-ийн Ханын материалаас дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 

"Тансаг хэрэглээ гэж хиам, талх, гурилан боорцогийг л хэлнэ" хэмээн ярих энэ хүнийг Ж.Лхагвасүрэн гэдэг. Тэрбээр эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Ж.Лхагвасүрэнгийн тухайд группт байдаг бөгөөд нуруу намхан гэх шалтгаанаар ажилд авдаггүй байна. Мөн түүний эхнэр Д.Зулгэрэл харааны бэрхшээлтэй бөгөөд цэвэрлэгчийн ажил ч тэдэнд олддоггүй байна. Ажилд орж, ар гэрээ тэжээхын тулд олон байгууллагын хаалгыг татаж, хөлийнхөө улыг эргэтэл хайжээ.

Тэд сард групээс 288 мянган төгрөг авдаг, мөн хүүхдийн мөнгө ч авдаг. Хүүхдийн мөнгөө, группийн мөнгөө ойр байрлах дэлгүүртээ барьцаалж урьдчилан зээлж хүнсээ бэлддэг байна.

Ж.Лхагвасүрэнгийнх өнөөдөр хүнсгүй болсон. Энэ үед нөхөр нь архины шил, лааз цуглуулж өдрийнхөө хоолыг зохицуулдаг. Өдөржин цуглуулж тушаасан лаазнь 6000 гаруй төгрөг болдог.

Бид энэхүү сурвалжилгаар хэн нэгнээс хандив, мөнгөн тусламж хүссэнгүй. Харин Ж.Лхагвасүрэн, Д.Зулгэрэл нарт баталгаатай ажлын байр хэрэгтэй. Тэд цэвэрлэгчийн ажлыг ч голохгүй сэтгэлээрээ хийнэ хэмээн ярьж байлаа. Гэр бүлийн хоёр хүний нэг нь харааны бэрхшээлтэй, нөгөө нь нуруу намхан гэх шалтгаанаар ажил олддоггүй. Тэд ажил хийж байж амжиргаа нь дээрдэж, бас хүүхдүүддээ дуртай зүйлийг нь лааз цуглуулж авах шаардлагагүй болох юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18