Говь-Алтай аймаг, Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн “Нарийны-Аараг” гэдэг газарт, дөрөвдүгээр сарын 12-ны 00:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 00:44 цагт Онцгой байдлын байгууллагад цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна