УИХ-ын дарга Г.Занданшатар Далай ламтай уулзсан гэдэг мэдээлэл худлаа гэв

Л.Бямбажав
2022/04/11

УИХ-ын дарга Г.Занданшатар Далай ламтай очиж уулзсан гэсэн мэдээллийн талаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатартай уулзаж тодрууллаа.

 -УИХ-ын дарга Г.Занданшатар, гишүүн Ц.Цэрэнпунцагтай хамт Далай ламтай очиж уулзжээ гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээ, зарим нэг сайтад гарлаа. Та үнэн бодит мэдээлэл өгнө үү?

-Нуулгүй үнэнийг хэл гээд байна аа даа. Нууцгүй бодит үнэнийг хэлэхэд Их Хурлын дарга Далай ламтай уулзаагүй. Уулзах боломж ажил төрлийн болоод төр ёсны үүднээсээ байхгүй. Г.Занданшатар дарга Энэтхэгт 2021 оны арван хоёрдугаар сарын 1-3-нд айлчилсан. Тэр үеэрээ уулзсан байх гэж “буудсан” харагдана лээ. Албан ёсны айлчлалынхаа хүрээнд хэнтэй уулзаж, ямар арга хэмжээнд оролцсоныг тухайн үед нь УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтэс албан ёсоор мэдээлсэн. Parliament.mn сайтаас эргүүлээд үзвэл байж л байгаа.

-Албан ёсны айлчлал байгаагүй юм биш үү?

-Төрийн айлчлал, албан ёсны айлчлал, ажлын айлчлал гээд агуулга, зорилгын түвшингээр нь төр, засгийн тэргүүн нарын гадаад улс оронд хийж байгаа айлчлалыг ангилж үздэг практик бий. Тухайн улсын Төрийн тэргүүн нарын түвшний айлчлалыг Төрийн айлчлал гэдэг. Гадаад улсын ижил түвшний төрийн дээд албан тушаалтны албан ёсны урилгаар айлчилж буй айлчлалыг “албан ёсны” гэж тодотгодог.

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду, Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын албан ёсны урилгаар айлчилсан. Айлчлалынхаа хүрээнд парламентын хоёр танхимын дарга болон Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковин, Гадаад харилцааны сайд С.Жайшанкар нартай уулзаж парламент хоорондын болон хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцсан, санал солилцсон. Албан ёсны бус, тухайлбал ажлын айлчлалын үеэр ийм өндөр дээд түвшинд хүлээж авдаггүй юм аа. Энэ талаарх төрийн ёс жаягийг Гадаад харилцааны яамнаас тодруулчихад гэмгүй.

-Монголын парламентын дарга албан ёсны айлчлал хийлээ гэж Энэтхэгийн Гадаад харилцааны яамны албан сайтад мэдээлээгүй байна гэж ikon-д бичсэн байна лээ…

-Наад сайтад чинь “Монголын парламентын төлөөлөгчид айлчиллаа” гэсэн мэдээ байна гэж бичсэнийг харсан уу. Өөр юу гэх юм. Манай даргын айлчлалыг “албан ёсны” гэж мэдээлсэнгүй гэж бид заргалдах юм уу. Эсвэл тэдэнд мэдээгээ ингэж бич гэж заах хэрэг үү. Ийм юм байж болохгүй л дээ.

Тэр тусмаа энэ айлчлалаас, Г.Занданшатар Далай ламтай уулзсанаас болж хил хаагдлаа гэж гөрдөх нь арай л хэтэрсэн хэрэг. Хил гааль, тээвэр логистикийн гацаа түгжээ үүссэн нь цар тахлын эрсдэлтэй холбоотой гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Нөгөө талаар УИХ-ын даргын алба хашиж байгаа хүн Далай ламтай ч юм уу, хэн нэгэнтэй дураараа очоод уулзчихаж болдоггүй, төрийн дэг ёсонд захирагддаг гэдгийг бүгд л мэдэж байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл бол зориудын, зохион байгуулалттай үйл ажиллагаа.

Яг наад мэдээтэй чинь давхцуулаад “Монголын эдийн засаг дэлхийд өндөр өсөлттэй 10 орны тоонд багтаж байна” гэсэн, аль 2019 оны мэдээг өнөөдөр хэлсэн мэтээр сошлд түлхэж байгааг анзаарсан уу. 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран зохион байгуулсан “Тинк банк 2019-Мөнгө, санхүүгийн орчин” хэлэлцүүлэгт Г.Занданшатар дарга оролцох үеэрээ “Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрснээр хамгийн өсөлттэй орнуудын тоонд зүй ёсоор орж байна” гэж хэлсэн.

2016 онд манай эдийн засаг уруудаж, өсөлт нь бараг хасах руу орох шахсан байсан. Хоёр жил гаруй хугацаанд эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бодлого, хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр өрийн дарамтаас гарч, эдийн засгийн байдал тогтворжиж байсан үе. Бараг 7.0 хувийн өсөлт гэдэг бол өндөр үзүүлэлт шүү.

Одоо бол байдал өөр, хүнд хэцүү цаг үе тохиогоод байна. Тэндхийг эндэхтэй, 3 жилийн өмнөх өсөлтийг өнөөдрийн уруудалт, хямралт байдалтай нэг шугаманд аваачиж, олны тархийг угаах, түүгээрээ нэг хүнийг харлуулахыг оролдох нь зөөлнөөр хэлэхэд болчимгүй явдал. Энэ мэт Их Хурлын дарга руу хандсан гүтгэлгийн шинжтэй мэдээлэл сүүлийн үед давтамжтай гарч байгаа. Г.Занданшатар дарга өөрөө нэг их ач холбогдол өгдөггүй. Өнөөдөр таныг асуусан болохоор л би хариулж байна.

-Та ч даргыгаа л хамгаалаад байна аа даа.

-Тийм юм байхгүй ээ. Би хамгаалагч биш. Бодит үнэнийг л хэлж байна. Үнэн ганц л байдаг биз дээ. Шалгаад үзсэн ч болно.

-Ганцхан зүйл асууя. Энэтхэгийн айлчлалд Ц.Цэрэнпунцаг гишүүн явсан уу?

-Хардлага дуусаагүй л байна уу. Хардах нь таны эрх. Гэхдээ нөгөө талд нь бодит үнэн, баримт эх сурвалж гэж бий. Үүнийг олж тодруулах нь сэтгүүлчийн үүрэг гэдгийг  та ч мэднэ, би ч мэднэ. Ц.Цэрэнпунцаг гишүүн айлчлалд яваагүй. УИХ-ын даргын албаны ёсны айлчлалд тэдэн гишүүн явж болно гэсэн тогтоосон журам бий. Энэ журмын дагуу Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, С.Чинзориг нарын гишүүд явсан. Тэднээс бас асууж тодруулж болно шүү.

-Танд баярлалаа.          

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 4 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 5 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 6 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 7 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 8 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 9 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 9 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 10 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 10 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 11 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 12 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 2026/03/28