Ж.Сүхбаатар: УИХ-ын гишүүн хууль санаачлахад 20 сая төгрөг авдаггүй, бензиний төлбөрт сард 500 мянган төгрөг л авдаг

Л.Бямбажав
2022/04/11

Эдийн засгийн хүндрэл, нийгмийн шаардлагаар төрийн  байгууллагуудад хэмнэлтийн горимыг мөрдүүлж, зардлыг 10-аас доошгүй хувиар хэмнэх, бүтэц, чиг үүргийг хянаж, давхардлыг арилгах, удирдлагын орон тоо, зардлыг бууруулах. Мөн тансаг хэрэглээний болон бүх төрлийн архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, хэрэгжүүлэхээр болсон. 

Тэгвэл УИХ-ын гишүүд хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд юу, юунаас татгалзах вэ гэдгийг МАН-ын бүлгийн хуралдаанаар сэтгүүлчдэд тодрууллаа. 


Уг асуултад УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Гишүүд дөрвөн тэрбумыг төсөвтэй авдаг гэж хүмүүс буруу ойлгодог. Хэзээ ч тийм зүйл байгаагүй, өмнө нь ч байгаагүй.  Тэр бол аймаг, дүүрэгт хийх хөрөнгө оруулж буй эрхтэй холбоотой асуудал. Хоёрдахь буруу ойлголт нь гишүүд хууль санаачлахдаа 20 сая төгрөг авдаг гэдэг нь мөн л ташаа мэдээлэл. Өмнө нь ч, одоо ч байхгүй. УИХ-ын гишүүдийн жилийн зардал дотор  20 сая төгрөгт хууль санаачлах, мэдээлэл сурталчилгааны зардал гэж олон жил буюу монголын төр анх байгуулагдсан цагаасаа хойш хууль боловсруулах зардал байна гэж хэлчихээд  өнөөдрийг хүртэл 0 төгрөг явж ирсэн. Гадаадын зээл тусламж, төслөөр санхүүжүүлж явсныг нь сүүлийн 10 гаруй жилүүдэд хэдэн төгрөг тавьж байгааг хэлээд байгаа юм. 

 Гуравдугаарт, гишүүд утасны төлбөрөө төлүүлдэггүй. Шатахууны төлбөр гэдэгт  сарын хугацаанд 500 мянган төгрөг байдаг. Гишүүд нэг зөвлөхтэй, нэг туслахтай, орон нутагтаа ажиллах хоёр бие төлөөлөгчтэй байдаг. Ер нь УИХ-ын нийт зардал 50 тэрбум төгрөг байдаг. Хоёр сарын өмнө гишүүдийн зардлаас 11 хувийг, байнгын хороодын зардлыг 16 хувийг хэмнэсэн. Орон тооны цомхотгол хийх нь энэ цаг үед тохиромжгүй" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18