МАН: Төсвийн тодотголоор үр ашиггүй хөрөнгө оруулалтууд, урсгал зардалд анхаарна

Л.Бямбажав
2022/04/11

МАН-ын бүлгийн хуралдаанаар хэмнэлтийн бодлого барих хүрээнд төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар ажлын хэсгийн гишүүд болон МАН-ын бүлгийн дарга  Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-2022 онд эдийн засагт тулгамдаж буй гол асуудал бол үнийн өсөлт.  2021 онд 2022 оны төсвийг ярьж байхад УИХ дээр олон гишүүн үүнийг хөндөж ярьж байсан. Бид энэ онд нөхцөл байдлаа бодитой дүгнэх ёстой. Урд хөршид цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан том том хотууд нь карантинлагдаж,  хил дээрх нөхцөл байдал сайжрахгүй байна. Мөн Украинд болж буй асуудлаас үүдэн гадаад худалдаанд  хүндрэл бэрхшээл тодорхой хугацаанд үргэлжлэх төлөв харагдаж байна. Тэгэхээр 2022 онд нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлтээ байснаа бид өөрчилж байна. Тиймээс бүлгийн хурлаар үнийн өсөлтийг хэлэлцлээ. Үүнтэй холбоотой төсөвт тодотгол хийхийг бүлэг дэмжлээ. Төсөвт тодотгол хийж буй шалтгаан нь ам.доллар, төгрөгийн ханш дээр ирж буй дарамтыг бууруулах ёстой. Их хэмжээний эрэлт бий болгоод байвал  хоёр төрлийн бэрхшээлийг эдийн засагт бий болгоно.

Нэгдүгээрт, төгрөгийн ханш унах, валютын нөөц хомсдоход хүргэнэ.  Их хэмжээний эрэлт бий болмогц одоо хүндрэлтэй байгаа тээвэр ложистикт улам нэмж ачаалал болно. Одоо хил дээр ачаа овоорсон байхад дээр нь нэмээд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх, зарим төсвөөр худалдан авах үйл ажиллагаатай холбоотой гаднаас орж ирэх ёстой бараанууд одоо байгаа тээвэр ложистикийн хүндрэлүүдэд нэмэлт ачаалал болж байнаа. Энэ нь тээвэр ложистикийн үнийг улам нэмэгдүүлэх,үнийн өсөлтийг хөөрөгдүүлэх учраас энэ асуудлыг бид өнөөдөр бүлэг дээр ярьж, гишүүдийн 100 хувийн саналаар төсвийн тодотголыг хийхийг  дэмжлээ.  Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэмсэн. Үүнтэй уялдаж төсвийн бодлогоо авч хэрэгжүүлэхгүй бол үр дүн бага гарна. Төсвийн тодотгол үүнтэй уялдана. Нөхцөл байдал сайжраад ирвэл дараа дараагийн арга хэмжээнүүдээ аваад явах боломжтой" гэлээ. 

Түүнчлэн ойрын хугацаанд төрийн өмчит компаниудыг цэгцлэх асуудлыг оруулж ирэхээр болжээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18