МХЕГ: Kinder шоколад гэдэсний нян үүсгэгчтэй байж болзошгүй, тандалт хийж байна

Н.Мижидмаа
2022/04/11

Олон улсын ИНФОСАН сүлжээнд мэдээлснээр Kinder Surprise, Kinder Happy Moment, Kinder Mini Egg зэрэг шоколадан бүтээгдэхүүн Salmonella Typhimirium нянгаар халдварлагдсан байж болзошгүй тохиолдол Их Британи, Бельги, Франц, Герман зэрэг найман улсад бүртгэгдээд байгаа бөгөөд энэ сарын 05-ны байдлаар нийт 134 тохиолдол бүртгэгдсэний 105 нь батлагджээ. Халдвар авсан авсан хүмүүсийн ихэнх нь 10 хүртэлх насны хүүхдүүд байгаа аж.

Нянгийн халдварын эхний тохиолдол энэ оны нэгдүгээр сарын 07-нд Их Британид бүртгэгдсэн бөгөөд улмаар хоёрдугаар сарын 17-ноос хойш Европын бусад орнуудад тохиолдлууд бүртгэгдсэн байна. Өвчтөнгүүдээс авсан асуумж судалгаан дээр үндэслэн kinder нэрийн шоколадан бүтээгдэхүүнээс халдвар авсан байж болзошгүй гэв.

Иймд салмонелла нянгаар бохирлогдсон байж болзошгүй бүтээгдэхүүнийг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Бельги, Франц, Герман, Ирланд, Люксембург, Их Британи зэрэг хэд хэдэн оронд эдгээр бүтээгдэхүүнийг худалдаанаас эргүүлэн татах ажлыг эхлүүлээд байна.

Салмонелла нянгийн халдвар нь хүний биед ороод 2-36 цаг, дунджаар 6-12 цагийн дараа халуурах, гэдэс базлах, суулгах, бөөлжих, толгой өвдөх зэрэг хоол боловсруулах доод замын шинж тэмдгүүдээр илэрдэг гэдэсний халдварт өвчин юм.

Үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Kinder нэрийн дээрх үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаатай шоколадыг хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид зах зээлд гаргахгүй, худалдахгүй байх, иргэд худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 утсанд ирүүлнэ үү.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18