Б.Чойжилсүрэн: НДШ-ийг бууруул гэсэн залуучуудын шаардлагыг хүлээж авч чадахгүй, ЗГ үнэнээ хэлэх хэрэгтэй

Л.Бямбажав
2022/04/11

2022 оны төсөвт тодотгол хийх ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. 

Тэрбээр "Энэ онд эдийн засаг хоёр төрлийн хүндрэл үүсээд байна. Нэгдүгээрт, цар тахлын нөлөө. Тухайлбал, БНХАУ-д ковидын халдварыг 0 түвшинд барих бодлого манай экспортод хүндрэл дагуулж байгаа нь үнэн. Мөн ОХУ,Украины нөхцөл байдал гэсэн хоёр төрлийн шок манай улсын эдийн засагт нөлөөлж байна. Үүнээс шалтгаалж валютын орлого он гарсаар төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй. Нүүрсний орлого саарсан гэсэн үг. Энэ оны эхний гурван сарын байдлаар валютын нөөц 1.2 тэрбум ам.доллараар буурсан буюу 4.3 тэрбум ам.долларын нөөц 3.1 тэрбум ам.доллар болж буурсан. Өөрөөр хэлбэл орлого тал нь буурахад зарлага талаа буулгаагүйтэй холбоотой.  3.1 тэрбум ам.доллар байгаа валютын нөөц дахиад 2 тэрбум ам.доллар руу буурах эрсдэлтэй. Энэ нөхцөлд Монгол Улсын Засгийн газар  депольт зарлахад хүрнэ. Тиймээс одоогийн валютын нөөцийг одоо байгаа хэмжээнээс буулгахгүйн тулд төсвийн болон мөнгөний бодлогыг хатууруулах шаардлагатай.

2022 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг тухайн үед баталж байснаар явуулах боломжгшй гэсэн үг. Олон нийтэд үнэнээ хэлэх хэрэгтэй. Хэсэг хугацаанд бид бүсээ чангалж мөнгөний бодлогоо хатууруулна.  Төсвийн хэмнэж болох бүхнийг хэмнэх шаардлага үүсч байна. Гэхдээ энэ нь сайн зүйл биш. Өөрийн зардлыг хянаж чадахгүй арчаагүй царайлж байгаад улсаа дампууруулахаас арай дээр арга. Хоёр муу юмны  арай гайгүй нэгийг нь сонгох болохоос биш сайны тухай ойлголт байхгүй. 

Олон нийтэд өгөх мэдээллээ зөв өгөх хэрэгтэй. Залуучуудын тавьсан шаардлагын нэг болох НДШ-ийг бууруулах тухай шаардлага нь огт боломжгүй зүйл. Чадахгүйгээ Засгийн газар үнэнээр нь  хэлээд явахгүй бол олон нийтэд хоосон горилдлого төрүүлээд байвал эргээд нийгмийг бухимдуулна" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 4 минутын өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 22 минутын өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 40 минутын өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 48 минутын өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 57 минутын өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 2 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 3 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 23 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28