ТАНИЛЦ: Ерөнхий сайд жагсагчдад юу АМЛАВ

Л.Бямбажав
2022/04/08

"Ажлаа хий" жагсаалд оролцогчид Засгийн газарт 15 шаардлага тавьсан. Тухайлбал, 

  1. Авлига, албан тушаалын хуулийн 22.1 дүгээр заалтыг шинэчлэх,
  2. Үйлдвэрлэлийг дэмжих, зээлийн бодлогыг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах,
  3. Бизнес эрхлэгчдийг дэмжих, Хөгжлийн банкны асуудлыг шийдэх,
  4. Олон улсын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх,
  5. Дарга нарын хангамжийг зогсоох,
  6. Үнийн өсөлтөд арга хэмжээ авах
  7. Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах.
  8. Хар машиныг халах
  9. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ шалгадаг болгох зэрэг шаардлагыг тавьсан. 

Уг шаардлагын хүрээнд Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагч нартай уулзах үеэрээ дараах зүйлсийг амаллаа. 

  1. Залуучуудын зүгээс тавьж буй шаардлагыг бүгдийг хүлээн авсан. Хамгийн богино хугацаанд бид арга хэмжээ авна. 
  2. Өнөөдрийн байдлаар саатуулагдсан нэг ч хүн байхгүй гэдгийг хэлсэн. Залуучуудыг сулласан. Өөр ямар нэгэн зүйл байгаа бол хариуцлага тооцоход бэлэн.
  3. Авлига, хээл хахуулийн хэрэгт ялын бодлогыг чангатгана. 
  4. Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар өөрөө гаргаж тавьсан. Засгийн газар яг та бүхэнтэй адил байр суурьтай байгаа. Бид ордон дотор хийж чадах бүх зүйлээ хийж байгаа. Өмнө нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан байна уу  хамаагүй бүх хүн хуулийн дагуу эрх тэгш, ялаа авдаг байх ёстой. Хөгжлийн банканд холбогдсон хүмүүс өмнө нь хэн байхаас үл хамаарч хуулийн хүрээнд шалгаад буруутай үгүй эсэхийг нь  тогтоохыг хамтдаа шахъя. Үүнд та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амалъя. 
  5. Өнгөрсөн 30 жилийн хугацааны авлигын гинжийг хамтдаа тасалъя.
  6. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ шалгадаг болгох хуулийн заалтыгирэх Лхагва гаргийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн бүрэлдэхүүнд оруулж өгнө.  
  7. Засгийн газар мах, гурил, эм эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэж амлаж байна.
  8. Дотоод итгэл үнэмшлийнхээ хувьд та бүхэнтэйгээ хамт байна. Өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийнэ. Биднээс шалтгаалахгүй зүйл бас бий. Хамтдаа асуудлаа шийдэхийн төлөө хичээнэ. 
  9. УИХ-ын гишүүдийн халдашгүй бүрэн эрх, авлигын эсрэг тууштай тэмцээч ээ гэсэн шаардлага тавилаа. Залуучуудаа би энэ  бүхний төлөө  бүхнээ зориулна, амь насаа ч зориулахад бэлэн, үүнд бүү эргэлзээрэй. 
  10.  Би авлигын эсрэг та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амлаж байна. Ордон дотор хүч мөхөсдвөл би талбай дээр гараад та бүхэнд бодитой асуудлуудыг ярих болно.

4
angry
0
care
1
haha
3
liked
1
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18