Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийн өсөлтийн зөрүүг Засгийн газраас төлнө

Л.Бямбажав
2022/04/08

Ерөнхий сайд өнөөдөр /2022.04.08/  төв талбайд жагсагчидтай уулзаж, шаардлагуудыг нь Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээ мэдэгдлээ. Залуучууд 15 шаардлага тавьсны нэг нь үнийн өсөлтийг бууруулах тухай хөндсөн. 

Үүнд Ерөнхий сайд дараах хариултыг өглөө. Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсад төдийгүй дэлхий даяар үнэ өссөн нь үнэн. Засгийн газар УИХ руу үнэ барих хууль оруулж ирсэн. УИХ-ын гишүүд энэ хуулийг батална гэдэгт итгэлтэй байна. Энэ хууль батлагдсанаар 1000 төгрөгөөр өсөх байсан шатахууны үнийг  тогтвортой барих, зөрүүг нь Засгийн газраас  төлөхөөр тооцож байгаа.Зах зээлийн үед шатахууны үнийг барина гэдэг амаргүй. Миний оронд ч хэн ч байсан, бурхан ч байсан шийдэх боломжгүй. Бид шатахууныг өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Бид зах зээлийн нийгмийг сонгож авсан. Бид өмнөх нийгэм рүүгээ буцаж орж болохгүй. Гэхдээ Засгийн газар мах, гурил, эм эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэж амлаж байна. Гэхдээ энэ бүхэн амаргүй байх нь тодорхой.  Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18