Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкнаас зээл авсан улстөрчдийг гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхийг шаардана

Л.Бямбажав
2022/04/08

"Ажлаа хий"  жагсаалд оролцож буй залуучууд Засгийн газарт 15 шаардлага тавьсны нэг нь Хөгжлийн банкнаас зээл авсан нэр бүхий улстөрчдөд хариуцлага тооцох тухай шаардлага. 

Үүнд Ерөнхий сайд өнөөдөр залуучуудтай уулзах үеэрээ дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр "Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар өөрөө гаргаж тавьсан. Засгийн газар яг та бүхэнтэй адил байр суурьтай байгаа. Бид ордон дотор хийж чадах бүх зүйлээ хийж байгаа. Харин та нар өнөөдөр ингээд гарч ирсэн нь Засгийн газар, Ерөнхий сайддаа маш том дэм болж байна гэж хэлмээр байна.  Хөгжлийн банк ийм олон залуучуудыг, хууль хяналтын байгууллага шүүхийн удирдлага харж байгаа байх гэж бодож байна. Олон шүүгчид, томилогдсон нөхдүүд харж байгаа байх гэдэгт итгэж байна.  Хөгжлийн банктай холбоотой  нэр бүхий улстөрчид  гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах ёстой. Хэрэв буруутай бол ялаа авах ёстой, хэрэв буруугүй бол шалгуулчихаад үнэнээ хэлэх ёстой. Өмнө нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан байна уу  хамаагүй бүх хүн хуулийн дагуу эрх тэгш, ялаа авдаг байх ёстой. Ингэж байж өнгөрсөн 40 жилийн хугацааны авлигын гинжийг  тасална. Үүнд залуучууд та бүхэн хамт байгаарай. Би авлигын эсрэг та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амлаж байна. Ордон дотор хүч мөхөсдвөл би талбай дээр гараад та бүхэнд бодитой асуудлуудыг ярих болно. Тийм учраас Хөгжлийн банктай холбоотой энэ олон авлига, хүнд сурталтай холбоотой асуудалд хамтдаа тэмцэнэ.Би та нарт худлаа хэлэхгүй, би та нарт чадаж байгаагаа бас чадахгүйгээ хэлнэ.  

 Хөгжлийн банктай холбоотой асуудлыг өнөөдөр шүүгч, хууль хяналтынхан сонсч байгаа байх гэж бодож байна. Хоёр сарын өмнө энэ асуудлыг гаргаж ирсэн.  Хууль хяналтынхан шалгаж, нэр бүхий улстөрчдийг зарласан. Ерөнхий прокуророос энэ хүмүүсийг яагаад оруулж ирэхгүй байна вэ. Улсын ерөнхий прокурор цаг алдалгүй нэр бүхий түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхийг хэдүүлээ хамтдаа шаардъя. Тиймээс Улсын ерөнхий прокурорыг өөрийнхөө хуулиар олгогдсон эрхээ эдэлж Хөгжлийн банканд холбогдсон хүмүүс өмнө нь хэн байхаас үл хамаарч хуулийн хүрээнд шалгаад буруутай үгүй эсэхийг нь  тогтоохыг хамтдаа шахъя.  Үүнд та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амалъя" гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18