Л.Оюун-Эрдэнэ: Залуучуудын маань жагсаал Засгийн газар, Ерөнхий сайддаа маш том дэм боллоо

Ш.АДЪЯАМАА
Өчигдөр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаал хийж буй залуустай уулзах тэдний асуултад хариулж дараах байр суурийг илэрхийллээ. Түүний хэлсэн үгийг бид дэлгэрэнгүй хүргэж байна. 


-Залуучууд та бүхэнтэйгээ өнөөдөр төв талбай дээр шууд ардчиллын хэлбэрээр уулзаж байгаад миний бие баяртай байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд орсон 30 жилд иргэд бид үзэл бодлоо илэрхийлснээр хөгжин дэвшсээр байна. Болохгүй асуудлыг бид хамтдаа шийдэж байсан. Өнөөдөр ч гэсэн нийгэмд ийм том асуудал байгаа учраас залуучууд та бүхэн цугларсан гэдэгт итгэлтэй байна. Өчигдөр миний хувьд гарч ирэхийг маш их хүссэн. Би ч гэсэн та бүхэнтэй адилхан залуу хүн. Амаргүй дүрэм журмыг давж, та бүхний өмнө өнөөдөр би ингээд зогсч байгаа юм шүү. Залуучууд аа,  яагаад гэвэл жагсаал бүхний урд Ерөнхий сайд шууд өнөөдөр хамтдаа шийдэл ярих ёстой. Та бүхний бухимдаж байгаа олон зүйлийг өөрчлөхийн төлөө хичээж байна. Өчигдөр  би Хууль зүй, дотоод хэргийн сайдад огт хүч хэрэглэж болохгүй гэдгийг хэлж байсан. Зарим нэг болзошгүй иргэдээс сэргийлэх хэрэгтэй байсан юм гэж надад хэлсэн. Өнөөдрийн байдлаар саатуулагдсан нэг ч хүн байхгүй гэдгийг хэлсэн. Залуучуудыг сулласан. Өөр ямар нэгэн зүйл байгаа бол хариуцлага тооцоход бэлэн. Залуучууд аа, би та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Намайг та бүхэн уучлаарай. Засгийн газарт чадаж байгаа зүйл байна, бас чадахгүй зүйл ч бас байна. 

-Залуучуудын зүгээс тавьж буй шаардлагыг бүгдийг хүлээн авсан. Хамгийн богино хугацаанд бид арга хэмжээ авна. Та бүхний дундаас ажлын хэсэгт нэгдэж ажиллаж болно. Авлига, хээл хахуулийн хэрэгт ялын бодлогыг чангатгана. Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар өөрөө гаргаж тавьсан. Засгийн газар яг та бүхэнтэй адил байр суурьтай байгаа. Бид ордон дотор хийж чадах бүх зүйлээ хийж байгаа. Харин та нар өнөөдөр ингээд гарч ирсэн нь Засгийн газар, Ерөнхий сайддаа маш том дэм болж байна гэж хэлмээр байна.  Хөгжлийн банк ийм олон залуучуудыг, хууль хяналтын байгууллага шүүхийн удирдлага харж байгаа байх гэж бодож байна. Олон шүүгчид, томилогдсон нөхдүүд харж байгаа байх гэдэгт итгэж байна. Хөгжлийн банктай холбоотой  нэр бүхий улстөрчид гишүүний бүрэн эрхээсээ  түдгэлзээд шалгуулах ёстой. Хэрэв буруутай бол ялаа авах ёстой, хэрэв буруугүй бол шалгуулчихаад үнэнээ хэлэх ёстой. Өмнө нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан байна уу  хамаагүй бүх хүн хуулийн дагуу эрх тэгш, ялаа авдаг байх ёстой. Ингэж байж өнгөрсөн 40 жилийн хугацааны авлигын гинжийг  тасална. Үүнд залуучууд та бүхэн хамт байгаарай. Би авлигын эсрэг та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амлаж байна. Ордон дотор хүч мөхөсдвөл би талбай дээр гараад та бүхэнд бодитой асуудлуудыг ярих болно. Тийм учраас Хөгжлийн банктай холбоотой энэ олон авлига, хүнд сурталтай холбоотой асуудалд хамтдаа тэмцэнэ.Би та нарт худлаа хэлэхгүй, би та нарт чадаж байгаагаа бас чадахгүйгээ хэлнэ.  

-Эрхэм залуучууд аа,  өнөөдөр Монгол Улсад төдийгүй дэлхий даяар өссөн байгаа нь үнэн. Засгийн газар УИХ руу  үнэ барих хууль оруулж ирсэн. УИХ-ын гишүүд энэ хуулийг батална гэдэгт итгэлтэй байна. Энэ хууль батлагдсанаар  1000 төгрөгөөр өсөх байсан шатахууны үнийг  тогтвортой барих, зөрүүг нь Засгийн газраас  төлөхөөр тооцож байгаа.Зах зээлийн үед шатахууны үнийг барина гэдэг амаргүй. Миний орон ч хэн ч байсан, бурхан ч байсан шийдэх боломжгүй. Бид шатахууныг өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Бид зах зээлийн нийгмийг сонгож авсан. Бид өмнөх нийгэм рүүгээ буцаж орж болохгүй. Гэхдээ Засгийн газар мах, гурил, эм эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэж амлаж байна. Гэхдээ энэ бүхэн амаргүй байх нь тодорхой.  Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Ялын бодлогыг чангатгах асуудлыг бид ярьсаар ирсэн. Уг асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулна, хамтдаа шахья. УИХ-ын гишүүд бусдаасаа давуу эрхтэй байдаг энэ асуудалд би тууштай явсаар ирсэн. Дээрх ярьсан хуулийг Засгийн газраас оруулж ирье. Хамтдаа шахацгаая.

 Хөгжлийн банктай холбоотой асуудлыг өнөөдөр шүүгч, хууль хяналтынхан сонсч байгаа байх гэж бодож байна. Хоёр сарын өмнө энэ асуудлыг гаргаж ирсэн.  Хууль хяналтынхан шалгаж, нэр бүхий улстөрчдийг зарласан. Ерөнхий прокуророос энэ хүмүүсийг яагаад оруулж ирэхгүй байна вэ. Улсын ерөнхий прокурор цаг алдалгүй нэр бүхий түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхийг хэдүүлээ хамтдаа шаардъя. Тиймээс Улсын ерөнхий прокурорыг өөрийнхөө хуулиар олгогдсон эрхээ эдэлж Хөгжлийн банканд холбогдсон хүмүүс өмнө нь хэн байхаас үл хамаарч хуулийн хүрээнд шалгаад буруутай үгүй эсэхийг нь  тогтоохыг хамтдаа шахъя. Үүнд та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амалъя. Хууль зүй, дотоод хэргийн сайд ямар нэгэн хүнийг барьсан асуудал байхгүй гэж хэлсэн.  

Би ардчилсан нийгмээр үнэхээр их баярладаг. Жагсаж цуглах эрх чөлөө залуучуудын дуу хоолойгоор бахархдаг. Жагсаалын үеэр ямар нэгэн байдлаар хүч хэрэглэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчих зүйлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ залуучууд аа, төрийн цагдаад хүндэтгэлтэй хандах ёстой шүү. Тайвнаар Үндсэн хуулийнхаа эрхийг эдлэх нь зөв.

Залуучуудаа зарим асуудлыг энд би шууд шийдэх боломжгүй, эрх байхгүй. Засгийн газар хуралдах ёстой. Бид хуультай орон. Шаардлагын хүрээнд ажлын хэсэг байгуулсан. Сэтгэл хөдлөлөөр энд шийдэх ямар ч боломжгүй. 

 Цэцэрлэгүүд баригдаж байна. Чадах зүйлээ Засгийн газар хийж байна. Ерөнхий сайдын хувьд та бүхний бухимдлыг ойлгож байна. Гэхдээ энийг нэг өдрийн дотор шийдэх боломж хэцүү гэдгийг хэлэх нь зүйтэй. Дотоод итгэл үнэмшлийнхээ хувьд та бүхэнтэйгээ хамт байна. Өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийнэ. Биднээс шалтгаалахгүй зүйл бас бий. Хамтдаа асуудлаа шийдэхийн төлөө хичээнэ.

Сонгуулийн хуультай асуудал яригдлаа. Хар машинд эргэлзэж байгаа бол гараар тоолоход асуудал болохгүй. 

Залуучуудаа, Сая авлигын хэрэгтэй холбоотой, УИХ-ын гишүүдийн халдашгүй бүрэн эрх, авлигын эсрэг тууштай тэмцээч ээ гэсэн шаардлага тавилаа. Залуучуудаа би энэ  бүхний төлөө  бүхнээ зориулна, амь насаа ч зориулахад бэлэн, үүнд бүү эргэлзээрэй. Харин та бүхэн надад хүч мөхөстөх үе ирвэл надтай хамт байгаарай. Хамтдаа 30 жилийн авлига, хүнд суртлын гинжийг тасалъя" гэлээ. 





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ази тивээс анх удаа Монгол улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-тэй болно 10 цагийн өмнө
2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Бид яагаад баялгаа ашиглаж чадахгүй, гаднынханд алдаад байгаа юм бэ? 13 цагийн өмнө
Х.Булгантуяа: Тэтгэврийн зээл нь хангалттай биш байхад тэтгэврийн зээлийг нь нэмж хязгаарлах нь буруу 17 цагийн өмнө
ШУУД: Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна 19 цагийн өмнө
БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцаадаг асуудалд анхаарал хандуулж ажиллана гэв 19 цагийн өмнө
Улаанбаатарт 17 градус дулаан байна 21 цагийн өмнө
Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 114 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ Өчигдөр
Э.Батшугар: Ахмадууд зээлээ хэдэн сараар авах нь өөрсдийнх эрхийн асуудал Өчигдөр
Р.Сэддорж: Хармагтайн ордыг онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа бол стратегийн ордод авах л хэрэгтэй Өчигдөр
Э.Болормаа: Гадаадын компаниас санхүүжсэн гэх хэргээр надаас мэдүүлэг аваагүй Өчигдөр
Н.Наранбаатар: Онтрэ компани Засгийн газартай шинээр хөрөнгө оруулалтын гэрээ хийх нөхцөл байдал үүссэн Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна Өчигдөр
Г.Тэмүүлэн: Хуулийн хулгай хийж гишүүдийн гараар могой бариулж байна Өчигдөр
Р.Эрдэнэбүрэн: Х.Нямбаатар дарга л ганцаараа загнуулаад байж болохгүй, манай хороо ч чиглэл өгч байгаа Өчигдөр
ТАНИЛЦ: Нийслэлийн хэмжээнд мод тарих боломжтой байршлууд Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ Өчигдөр
Ж.Баярмаа: Иргэдээ баяжуулдаггүй юмаа гэхэд татвараас нь хөнгөл Өчигдөр
С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо Өчигдөр
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Онтрэ болон Рио тинто” компанийн талаар ноцтой баримт дэлгэв Өчигдөр