УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 төсөвт тодотгол хийхээ мэдэгдлээ

Л.Бямбажав
2022/04/08

УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 төсөвт тодотгол хийж, төрийн хэмнэлтийг үргэлжлүүлэх гэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай  “Цар тахлын хорио цээр хоёр жил үргэлжиллээ.  Хорио цээрийн улмаас эдийн засагт хүндрэл бэрхшээл учирсан.  Дэлхий даяар тээвэр ложистик нийлүүлэлтийн гаралтай инфляци гаарсан. Тээврийн үнэ 5-6 дахин нэмэгдсэн тохиолдол гарсан. Цар тахлын эдийн засагт учруулсан сүүдрээс алсарч амжаагүй байтал олон улсын хурцатмал байдлаас үүдсэн үнийн шоок, шатахууны үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын ханшийн цочроо зэрэг сөрөг үзэгдлүүд нийгэм эдийн засагт дарамт учруулж байна.

 Нийгмийн бухимдал өндөр байгааг маш сайн ойлгож байна. Нийгмийн бухимдлаас үүдэлтэй жагсаал цуглааныг ойлгож, хүндэтгэлтэй хандаж байна. Жагсагчдын санал хүсэлтийг УИХ-ын тамгын газар хүлээж авсан.

 Энэ дагуу ажлын хэсэг байгуулж байна. Ажлын хэсгийн зорилго бол нэгдүгээрт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдсэн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн тухай.

Хоёрдугаарт  үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан бодлогын шийдлийг ярилцана.

 Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга, төсвийн байнгын хорооны дарга, эдийн засгийн байнгын хорооны дарга , МАН-ын бүлгийн дэд дарга Х. Булгантуяа нартай зөвлөлдөөд төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай.

 Төрийн хэмнэлт дээрээсээ эхлэе, төсвийн хэмнэлт 650 тэрбум төгрөгөөр хэмнэгдсэн ч  экспортоо дэмжихгүй бол нөхцөл байдал амаргүй байх төлөвтэй байна.

 Төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд нэг тэрбум гаруй төгрөгийн тендер худалдан авалтыг зогсоож, бичгийг нь ирүүлээд байна. Шилэн дансанд тулгуурлаж зөвхөн иргэдээс ирсэн хүсэлтээр гэхэд л нэг тэрбум гаржй төгрөгийн тендерийг зогсоолоо. Тэгвэл цаана нь төсөвт өөр бололцоонууд байна. Өөр илүү бодлогын шийдэл гаргая” гэсэн байр суурийг илэрхийллээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар хэмнэлтийг төсвөөс эхлэе гэдэг санаачилга гаргасны дагуу өнгөрсөн хугацаанд үр ашиггүй гэж үзсэн нэг тэрбумгаруй төгрөгийн худалдан авалтын тендерийг зогсоожээ.





 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18