ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

О.Шүрэнцэцэг
2022/04/08

Ирээдүйн санхүүгийн аялалдаа яг одоо бэлдэж, хүсэл мөрөөдөл, төлөвлөгөө, зорилгодоо зориулан хадгаламж нээхийг хүсвэл, эсвэл амьдралд тулгарч болох гэнэтийн тохиолдолд хэрэг болох хуримтлалтай болмоор байвал ХААН Банкнаас харилцагч та бүхэндээ зориулан орон даяар зарласан “Хадгалаад аял” урамшуулалт аянд нэгдэхийг урьж байна.

Санхүүгийн зөв дадлыг хэвшүүлж, итгэл дүүрэн маргаашийн төлөө мөнгөө хуримтлуулахад тань туслах энэхүү аянд нэгдээд Турк улсад аялах эрх болон өөр олон урамшууллын эзэн болоорой.

Тодруулбал, харилцагч та 2022 оны 3-р сарын 31-нээс 2022 оны 6-р сарын 30-ны хугацаанд гурван сар болон түүнээс дээш хугацаатай бүх төрлийн (төгрөг, ам.доллар, юань)  хадгаламж нээлгэх болон  хадгаламждаа орлого нэмэх 100,000 төгрөг тутамд нэг тохирлын эрхтэй болох юм.

Урамшуулалд хамрагдах болзол:

  • Салбар нэгж болон цахим сувгуудаар 3 сар болон түүнээс дээш хугацаатай хадгаламжийн данс шинээр нээж, хийсэн орлогын 100,000 төгрөг болон түүнтэй тэнцэх валют тутамд 1 тохирлын эрх;
  • 3 сар болон түүнээс дээш хугацаатай хадгаламжийн дансандаа нэмж хийсэн орлогын 100,000 төгрөг болон түүнтэй тэнцэх валют тутамд 1 тохирлын эрх;
  • Хугацаатай хадгаламжийн дансаа 3 сар болон түүнээс дээш хугацаагаар сунгах бүрд 1 тохирлын эрх тус тус олгогдоно.

Тохирлын эрх нь тухайн сардаа хүчин төгөлдөр үйлчилнэ. Жишээлбэл, 4-р сард аяны болзол ханган тохирлын эрх авсан харилцагч 2022.05.05-ны өдрийн тохиролд оролцоно. Харин 5-р сард болзол хангаагүй тохиолдолд 2022.06.06-ны тохиролд оролцохгүй юм.

Аян үргэлжлэх хугацааны туршид фэйсбүүк дэх ХААН Банкны албан ёсны хуудсаар 3 удаа лайв хийж,  үндэсний хэмжээнд нийт 42 харилцагчийг урамшууллын эздээр тодруулна.

 Нийт аяны урамшуулал:

  • Турк улсад аялах эрх                                                                   9 харилцагч
  • Электрон барааны эрхийн бичиг /1,000,000₮/                        18 харилцагч
  • Хадгаламжийн эрхийн бичиг /500,000₮/                                  9 харилцагч
  • iPhone 12 гар утас                                                                        6 харилцагч

Тохирол:

  • 2022.03.31 – 2022.04.30-ны өдрүүдэд аянд оролцох болзол хангасан харилцагчдаас урамшууллын эздийг 2022.05.05-ны өдөр тодруулна.
  • 2022.05.01 – 2022.05.31-ний өдрүүдэд аянд оролцох болзол хангасан харилцагчдаас урамшууллын эздийг 2022.06.06-ны өдөр тодруулна.
  • 2022.06.01 – 2022.06.30-ны өдрүүдэд         аянд оролцох болзол хангасан харилцагчдаас урамшууллын эздийг 2022.07.07-ны өдөр тус тус фэйсбүүк дэх ХААН Банкны албан ёсны хуудсаар шууд тодруулах болно.

Тохирлын эрх хасагдах нөхцөл:

  • Тухайн тохирлын хугацаанд орлого хийсэн боловч хугацаатай хадгаламжийн хугацааг сунгаагүй;
  • Болзол хангасан хугацаатай хадгаламжийн дансны гэрээг цуцалсан тохиолдолд тухайн дансны тохиролд оролцох эрх тус тус хасагдана.

Бидний санал болгох хадгаламжийн төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэхийг сонгон хадгаламжаа өсгөөрэй. Дэлгэрэнгүй нөхцөл мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

 Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 5 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 7 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 8 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 10 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 10 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 12 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22