Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төв шинэчлэгдэн ажиллаж эхэллээ

М.Төгөлдөр
2022/04/07

Төрийн эргэх холбоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийн үйл ажиллагааг шинэчлэн байгууллаа.

 “11 11” төв нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд  яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна. Тус төв нь санал, хүсэлт, өргөдөл гомдлыг утсаар, биечлэн, мобайл аппликэйшн , цахим болон дуут шуудан, киоск машин зэрэг 11 сувгаар хүлээн авна.


 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өргөтгөн шинэчилсэн “11 11” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэн Ө-гийн гомдлыг утсаар хүлээн авав. Иргэн Ө Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гомдол гаргасан байлаа. Тус гомдлыг Ерөнхий сайд харьяа яаманд нь шилжүүлэв.  Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төв одоогийн байдлаар  зөвхөн утсаар гэхэд өдөрт дунджаар 200 гаруй дуудлага хүлээн авч байна.
 
Ерөнхий сайд  “Засгийн газар олон нийтийн санал хүсэлтийг сонсож бодлого шийдвэртээ тусган төр эргэх холбоотой ажиллахад “11-11” төв чухал нөлөөтэй. Уг төвд хамгийн олон ирсэн санал гомдлыг сардаа нэг удаа Засгийн газрын хуралдаанаар дараалал харгалзахгүй хэлэлцүүлж шийдвэрлэнэ” гэв.   
Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг  төрийн бүтээмжийн сэргэлтэд цахимжсан, иргэдийн оролцоотой, нээлттэй хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгох зорилт тусгагдсан. Энэ зорилтын дагуу хийж буй ажлын нэг хэсэг нь иргэдээ сонсох “11-11” төв гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
 
Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвийг хурдан, шуурхай ажиллуулж,  долоо хоног бүр иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тайлагнаж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
 
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор (2022.01.15) Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвийг Ерөнхий сайдын Ажлын албанд шилжүүлсэн юм.


 
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18