Ханнес Асток: Төрийн үйлчилгээг гар утаснаас авах боломжтой болсноор Монгол Улс олон улсад сайн жишиг болж байна

О.Шүрэнцэцэг
2022/04/06

Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток 2022 оны 04 дүгээр сарын 05-10-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын их хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалантай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, ЦХХХ-ны сайдын үүрэг хариуцагч, ноён Л.Энх-Амгалан хэлэхдээ “Эстони улс нь цахим засаглалын хөгжлөөрөө тэргүүлэгч улс бөгөөд энэхүү сайн туршлагаа Монгол Улстай хуваалцаж байгаад талархаж байна. Эстони улсын сайн туршлагыг улс орондоо нэвтрүүлэх нь хөгжлийн чухал боломж гэдгийг Монгол Улсын өндөр, дээд шатны түвшинд ойлгосны үндсэн дээр Эстони улсын олон чухал ололтыг Монгол Улсад нэвтрүүлэх, та бүхний сэтгэл харамгүй тусламж, зөвлөгөө, хамтын ажиллагааны үр дүнд бид төрийн мэдээлэл солилцооны системийг амжилттай хөгжүүлж чадсан. Энэ амжилт дээрээ тулгуурлан төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ “e-Mongolia” системийг хөгжүүлэн ашиглаад багагүй хугацаа өнгөрч байна. “e-Mongolia” систем өнөөдрийн байдлаар төрийн захиргааны төв байгууллагын 640 гаруй үйлчилгээг нэгтгээд байна. 2022 онд орон нутгийн үйлчилгээг “e-Mongolia” системд нэгтгэхээр ажиллаж байгаа талаар онцлов. Одоогоор “e-Mongolia” системийн 13 аймгийн нутгийн захиргааны 863 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна.

Харин Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нь Монгол Улсад гурван жилийн өмнө ирж, “e-Mongolia” системийн суурийг тавихад гар бие оролцож байсан талаар дурдсан бөгөөд өнөөдөр “e-Mongolia” системээс төрийн үйлчилгээг 640 гаруй суурин компьютер болон гар утаснаас авах боломжтой болсонд баяртай буйгаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн тэрбээр “Эстони улс нь төрийн бүхий л үйлчилгээг суурин компьютероос авах боломжийг олгосон сайн туршлагатай. Гэхдээ Монгол Улс нь суурин компьютероос гадна төрийн үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой болгосон явдал нь олон улсад сайн жишиг болж байгаа”-г онцолсон юм.

“e-Mongolia” системийг хөгжүүлэх ажлын эхлэл нь 2019 оны арванхоёрдугаар сард тавигдаж байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулж, олон нийтэд анх удаа танилцуулагдсан билээ.

Айчлалын хүрээнд ноён Асток Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд болон “e-Mongolia” төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. “e-Mongolia” төв нь Төв шуудангийн 1 давхарт байрлаж байгаа бөгөөд тус төвөөр өдөрт 100 орчим хүн үйлчлүүлж, “e-Mongolia” системийг хэрхэн ашиглах талаар заавар, зөвлөгөө авч байна. 2022 онд бүх аймгуудын нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулж байгаатай холбоотой аймаг бүр нэгдсэн стандарттай “e-Mongolia” төв нээгдэж, тухайн төв нь орон нутгийн иргэдэд заавар, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах юм.

Түүнчлэн Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нь айчлалынхаа хүрээнд “Монголын эдийн засгийн чуулган – 2022” -т оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын эдийн засагт үзүүлж буй эерэг үр нөлөөний талаар төр болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй санал солилцох аж.

Цаашид хоёр тал харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, салбарын хүний нөөц, төрийн алба хаагчдын цахим ур чадварыг сайжруулах, ре-инженеринг хийх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, кибер аюулгүй байдал зэрэг дижитал шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 5 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 7 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 8 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 10 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 10 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 12 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22