Ханшаа алдсан Төвбанкны толгойг илж, Хөгжлийн банкны асуудлыг зүгээр өнгөрөөхгүй гэж ЕС мэдэгдэв

Н.Мижидмаа
2022/04/05

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх үеэр манай сэтгүүлч Төвбанкны мөнгөний бодлого, Хөгжлийн банктай холбоотой асуудлаар асуулт асуусан. 

Ерөнхий сайд та Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг улаан цээжээрээ хамгаалж байгаад мөнгө хэвлэх гэж байна гэж ойлголоо. Хичнээн төгрөг хэвлэж, хэнд өгөх гэж байгаа юм. Өмнөх үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс ямар ялгаатай юм бэ?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төв банкны Ерөнхийлөгчийг цээжээрээ хамгаалж байна гэж байна. Тийм ээ үнэн. Өнөөдөр үүссэн нөхцөл байдал дөнгөж эхэлж байна. ОХУ, Украйнд үүссэн  нөхцөл байдалтай холбогдуулан том хэмжээний хямрал болох эрсдэл бидний өмнө байна. Тийм учраас бидний хувьд Их хурлын гишүүдийн хэлж байгаагаар өөрчлөгдлөө гэвэл шинэ хүн ирнэ. Багаа бүрдүүлнэ, ажилтайгаа танилцана. Шийдвэртэй алхам хийж чадахгүй, энэ юунд хохиролтой вэ. Монгол улсад хохиролтой. Энэ нь өөрөө том хэмжээний төлөөстэй байж магадгүй.

-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Мөнгө хэвлэгдэхгүй, хөтөлбөр гарах үед байнга ийм мөнгө хэвлэгдэх талаарх асуудал гарч ирдэг.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн та муу ажиллаж байна. Өнөөдөр найман шарга дээр доллар 3500 болчихсон байна. Та хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар та ажиллаж байсан. Нийт зээлийн 60 орчим хувь нь чанаргүй болчихоод байхад та хяналтын үүргээ гүйцэтгэж байсан шүү дээ. Мөн Чингис хаан банк , Үндэсний хөрөнгө оруулалтын банкиуд баланс дээрээ дампуурчихсан. Та дампууруулахгүй байгаа шүү дээ. Иргэд нь хохироод байдаг, та өөрийгөө сайн ажиллаж байна гэж бодож байна уу? Ерөнхий сайд аа, та Төв банкны Ерөнхийлөгчөө сайн ажиллаж байна гэж үзээд байгаа юм уу?

-2011 онд Хөгжлийн банк байгуулагдаад хууль нь гарч байхдаа хараат бус гурван гишүүн байна. Банкны холбооноос нэг хүн, Монголбанкнаас нэг хүн, МҮХАҮТ нэг хүн гээд хуулин дээрээ ороод явж байсан. Тухайн үед ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан. 

Хөгжлийн банктай холбогдсон хүмүүстээ яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ?

-Хөгжлийн банкны асуудалд орсон хүмүүсийг намаасаа татгалзаад шалгуул гэж хэлсэн. Түтгэлзэх дээр болно болохгүй гэдэг асуудлууд бий. Заримтай нь би биечилж уулзана. Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 15 минутын өмнө
Ирэх сард болох барилдаанууд 23 минутын өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 1 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 1 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 1 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 18 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 20 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 20 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 21 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 22 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 23 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 23 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 23 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 23 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
Нийслэлд өнөөдөр бороо орно Өчигдөр
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 2026/07/29
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 2026/07/29