Хаалттай хэлэлцэж буй Тагнуулын байгууллагын хуулийн өөрчлөлтөөр Цэргийн тагнуулын байгууллагыг байгуулна

Л.Бямбажав
2022/04/05

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ оны гуравдугаар сарын 4-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ, байнгын хороогоор дэмжсэн бөгөөд энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хаалттай хэлэлцэнэ. 

Хуульд орж буй гол өөрчлөлт нь Цэргийн тагнуулын байгууллагыг байгуулахаар тусгажээ. Тодруулбал, Цэргийн тагнуулын байгууллага нь Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлагыг Үндэсний аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхолд нийцсэн цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр хангах үндсэн чиг үүрэг бүхий чиг үүрэгтэй ажиллах аж. 

.Цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчтай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар байгуулж, өөрчилж, татан буулгана гэж хуулийн төсөлд тусгажээ. 

Мөн  Цэргийн тагнуулын байгууллагын дүрэм, ажиллах журмыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батална. Цэргийн тагнуулын байгууллага бэлгэ тэмдэгтэй байна. Бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журмыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга батална гэж хуулийн төсөлд тусгагдсан байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18