Монголбанкны Ерөнхийлөгчөөс шууд асууя: Хүнд байдалтай Чингис хаан банкинд яагаад Хөгжлийн банкнаас зээл олгосон бэ?

Н.Мижидмаа
2022/04/05

Дампуурлаа зарлах дараагийн банк гэгдээд байгаа Чингис хаан банк 2014 онд Хөгжлийн банкнаас 13 тэрбум төгрөгийн зээл авч, зээлийн үлдэгдэл болох 1.1 тэрбум төгрөгийг төлөөгүй 2 жил гаруй хугацаа өнгөрчээ. Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэхээр анх зээл авч байсан байна.

Тэгвэл Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч “Чингис хаан” банкны цаана Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн эгч Ш.Бүтэд байгааг баримтаар харуулъя. Тодруулбал, Чингис хаан банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Шүхэртийн Бүтэд юм. Овог нэгт төрсөн эгч дүүс Мондулаан трейд ХХК-аар дамжуулан Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад орсныг бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл дамдуурлаа зарлах гэж буй Чингис хаан банкинд яагаад Хөгжлийн банкнаас зээл олгосныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18